Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би бүх л зүйлийг хийхдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй
Сайн байна уу. Хүүхдүүд танай сайтад асуулт их тавьж хариултаа авдаг юм шиг харагдлаа. Тийм учраас өөртөө тохиолддог хамгийн хүнд асуудлаа асуумаар байна.
Би гэдэг хүн хичээлээ ер нь бүх л зүйлийг хийхдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Жишээ нь: Хичээлээ хийхдээ нэг л мэдэхэд утсаараа оролдчихсон, гэрээ цэвэрлэж байхдаа нэг мэдэхэд л өөр зүйл хийчихсэн сууж байдаг нь надад маш хүндрэлтэй байна. Тэгээд яаж энэ муу зуршилаасаа салах вэ, надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өдөрт хийх зүйлсийнхээ талаар жагсаалт гарган тэмдэглэгээ хийгээрэй
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Ямар ч зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах нь хичээл номоо сайн хийх болон ирээдүйн ажилд чинь сайн нөлөөтэй. Тиймээс анхаарлаа нэг зүйл дээр удаан төвлөрүүлж сурах хичээлийн эхний зөвлөгөө бол өдөрт хийх зүйлсийнхээ талаар жагсаалт гарган тэмдэглэгээ хийх (энэ нь чамд хийх зүйлээ байнга санаж хэрэгжүүлэхэд туслаж магадүй), харин дараагийн ээлжинд өдөрт хийж байгаа зүйлийнхээ тэмдэглэгээ харж дүгнэлт хийх (чиний хувьд тийм их ач холбогдол өгөхөөргүй, хэрэгцээгүй зүйлд цагаа зарцуулж байж магадгүй), жишээ нь интернэт болон зурагтанд хэт их цаг зарцуулах гэх мэт.
Эхний ээлжинд дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. Мөн дараа нь захидал бичихдээ өөрийнхөө нас болон асуудлаа дэлгэрэнгүй бичвэл хариулахад илүү хялбар байх болно шүү. Амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Энхлэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх