Хамтлаг, дуучид зарим дуугаараа ямар нэгэн зүйлийг хэлж, мөн үзэгчдэд “дохио өгөх”-ийг оролддог. Магадгүй эдгээр дууг бүгдийг нь мэддэг ч, юу илэрхийлэхийг зорьсон бэ гэдгийг нь төдийлөн сонирхож байгаагүй байх. Ингээд та бүхэнд зарим дуунд агуулагддаг гайхалтай утга, санааг хүргэе.
RED VELVET - ONE OF THESE NIGHTS
Тэдний “One of these nights” дуу нь үнэндээ Сэвол усан онгоцны ослоор амиа алдсан сурагчдад эмгэнэл илэрхийлсэн бүтээл юм.
PSY - GANGNAM STYLE
Энэ дууг мэдэхгүй хүн ховорхон биз ээ. Бид хаа нэгтээ сонсвол дагаж дуулж, эсвэл зүгээр л сайхан хэмнэлийг нь мэдэрдэг. Гэвч энэ дуугаар юуг илэрхийлэхийг зорьсон бэ гэдгийг төдийлөн сонирхож байгаагүй байх.
Ганнам хорооллын сайхан амьдралыг харуулахыг зорьсон мэт боловч, үнэн хэрэгтээ мөнгөнөөс илүү чухал зүйлс байдаг гэдгийг илэрхийлсэн аж. Хүмүүс амьдралаас таашаал авч, хөгжилдөхөд мөнгө ямар ч шаардлагагүй гэдгийг харуулсан гайхалтай уран бүтээл юм. Өөрөөр хэлбэл мөнгөний төлөө шаналж, стресстэж амьдарч буй энэ нийгмийн хүмүүс, амьдралынхаа хамгийн сайхан зүйлсийг анзааралгүй өнгөрүүлж байна гэсэн утгатай.
2NE1 - GOODBYE
“Goodbye” дуун дээр цэцэгсээр хүрээлэгдсэн тор харагдана. Зүгээр л чимэг болгож клипэндээ оруулсан гэж үү? Үгүй ээ, энэ тор 2ne1 хамтлагийг илэрхийлдэг, харин цэцэгс нь тэдний фэнүүдийг илтгэжээ. Гэвч дууны төгсгөлийн хэсэгт торны гадуур хатгасан цэцэгс алга болж “тор жаазлагдсан” байх болно. Энэ нь 2ne1 хамтлаг зөвхөн дурсамж болон үлдэнэ гэдгийг илэрхийлжээ.
2ne1 хамтлагийн энэхүү дуу нь зөвхөн хар цагаан өнгөнөөс бүтсэн бөгөөд хамтлагийн төгсгөл нь гишүүдийн хувьд шинэ эхлэл гэдгийг харуулахыг зорьсон байна. Дара-гийн хэсэг дээр, тэрээр яг л өндгөө хагалан гарч ирж буй дэгдээхийг дүрсэлсэн мэт. Өөр өнцгөөс харвал түүний гадуурх тор нь сүйт бүсгүйн гивлүүр ч юм шиг. Өөрөөр хэлбэл гишүүдийн хувьд цоо шинэ амьдрал эхэлж буйг дүрсэлжээ.
T.O.P - OH MOM
Bigbang сонсох дуртай хүн бүр энэ дууг мэдэх биз ээ. Дуу цацагдсаны дараа хүмүүс түүнийг нас барсан фэндээ зориулсан гэж шуугиж эхэлсэн. Харин T.O.P болон YG энтэртайментаас энэ цуурхалыг үгүйсгээгүй бас үнэн гэж нотлоогүй одоог хүртэл оньсого хэвээр байгаа юм. Зургаан жилийн өмнө зохиогдсон энэхүү дууг T.O.P ганц л удаа тайзан дээр дуулсан байдаг.
Түүний фэн хүндээр өвдөж, өдөр бүр эмнэлгийн өрөөнөөс T.O.P-руу захиа бичдэг байжээ. Харин түүний захиа YG-д ирэх боловч, хэзээ ч T.O.P уншиж хариу явуулж байгаагүй аж. Ийнхүү фэн нь нас барж, түүний ээж үлдсэн бүх захиа, цуглуулгыг нь T.O.P-д авчирч өгснөөр энэ дуу бүтэх эхлэл болсон гэдэг.
Дуу эхлэхэд T.O.P ‘Яагаад надад ийм зүйл тохиолдсон юм бэ? Яаж чамд ийм зүйл тохиолдож чадав? Энэ бүхэн ганцхан захианаас л эхэлсэн, бас бүх зовлонгийн эхлэл байсан’ гэж хэлдэг.
Харин дууны үгс тэр чигтээ фэн охинд зориулагдсан. Жишээлбэл:
“Миний бие өвдчихсөн гэх үгэнд чинь ямар ч хариулт өгөөгүй... Намайг уучлаарай, уучлаарай...”
“Миний хоолой чамайг жаргалтай болгодог юм бол
Холын хол байсан ч дуугаа чамд зориулах болно” гэх мэт хэсгүүд байдаг байна....
Мөн дууны төгсгөлд тэрээр “ЧИ ГАНЦААРАА ЮМ ШИГ САНАГДСАН Ч БИТГИЙ САНАА ЗОВ. БИ ҮРГЭЛЖ ХАЖУУГААС ЧИНЬ ХАРЖ БАЙХ БОЛНО” гэж хэлдэг аж.
TAYLOR SWIFT - STYLE
Тэрээр энэхүү дуугаа өөрийн өмнөх найз залуу Харри Стайлэст зориулсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Энэ дуу нь ерөнхийдөө хар бараан өнгийн дүрслэлтэй, “боломжгүй үерхэл”-ийг илэрхийлэхийг зорьсон байна. Дууны гол нь дүр Тэелор, залуу хоёр байх бөгөөд хоёул маш уйтгарт авсан байдалтай...
THE WEEKND - STARBOY
Дууны клип нэгэн байшингаас эхэлдэг. Алуурчин Weeknd-ийн толгойг гялгар уутаар бүтээсэн байх болно. Гэвч алуурчин нь Weeknd өөрөө юм. Зөвхөн энэ хэсгээр түүний цоо шинэ дүр төрхийн бэлгэдлийг харж болно. Түүний үс засалт өөрчлөгдсөн байдгийг анзаарсан уу? Тэрээр “өмнөх өөрийгөө үгүй хийж” цоо шинээр төрөх болно.
Weeknd байшинг орхин явах үед орон дээр хар муур харагддаг. Энэ бол ид шидийн бэлгэдэл байсан аж. Тэрээр үнэтэй спорт загварын машин дотор явж буй хэсэг нь түүний урлагийн амьдралыг илтгэсэн бөгөөд энэ дуу нь бүхлээрээ түүний амжилт, өсөж яваа алдар нэрийг илэрхийлсэн уран бүтээл юм.
LADIES CODE - GALAXY
Ladies Code хамтлагийнхан 2014 онд осолд орж, харамсалтайгаар Инби, Раис гэх хоёр гишүүнээ алдсан юм. Тухайн үед хамтлаг төдийлөн олон хүнд танигдаагүй байсан бөгөөд эмгэнэлт явдлын дараа хамтлагаа тараахгүй харин нас барсан хоёр гишүүнийхээ төлөө уран бүтээлээ үргэлжлүүлнэ хэмээсэн билээ. Харамсалтайгаар амиа алдсан хамтлагийн гишүүн Инбигийн мөрөөдөл нь “хамтлагийнх нь шинэ дуу чартын нэгт жагсах” байсан аж. Тиймээс энэхүү мөрөөдлийг нь гүйцэлдүүлэхийн тулд ‘Galaxy’ дууг гаргажээ.
Хамтлаг осолд орохоос сар ч хүрэхгүйн хугацааны өмнө “Kiss Kiss” нэртэй дуугаа гаргаад байсан юм. Энэхүү дууны хэсэгт Инби нэгэн залууд үнсүүлээд үхдэг, харин Раис хортой бяслаг үнсээд үхэж буйгаар дүрслэгдэж байсан аж.
Харин “Galaxy” дуу бол нас барсан хоёр гишүүндээ зориулсан уран бүтээл юм.
Харин дууны төгсгөлд гурван хүн хэн нэгний утасдахыг хүлээнэ. Утас зөвхөн нэг л тоог хийх боломжтой тэр нь гурвын тоо. Тэдний гарыг ажиглавал хүлээстэй байх болно. Энэ нь уран бүтээлчдийг дүрсэлсэн байна.
BIGBANG - LAST DANCE
BIGBANG хамтлаг түр хугацаанд завсарлага авсан билээ. Тэдний завсарлага авахаас өмнөх хамгийн сүүлчийн бүрэн хэмжээний цомог болох “MADE”-д багтсан “Last Dance” дуу нь маш олон зүйлийг илэрхийлэх аж. Хамтлагийн гишүүд энэ бол “төгсгөл” бишээ гэж тайлбар хийсэн боловч давхар “маш гүн гүнзгий агуулгатай” шүү хэмээн сануулаад авсан юм.
Taeyang-ийн хэсэг дээрх цагаан хувцастай хүүхдүүд. Юу ч бодож саналгүй хөгжилдөх бяцхан хүүхдүүд бол үнэндээ BIGBANG-ийн гишүүдийн анх дуучин болж байх үе юм. Тэд анхны тайзан дээрээ цагаан хослолтой гарсан байдаг.
Дуун дээрх “Хүмүүс орхин одож байна.... Найзууд минь хүртэл орхиж байна...” гэдэг мөрүүд аль хэдийн таны дуулах дуртай хэсэг болсон байж магадгүй. Харин энэ дуу бол “фэнүүд минь орхин одож байна” гэдгийг харуулахыг зорьсон уран бүтээл юм. Сайн анзаарвал хамтлагийн гишүүдийн эргэн тойронд үргэлж хүмүүс холхилдож байдаг. Гэвч дуу төгсөх үед бүгд ганцаараа үлдсэн байдаг. Дууны төгсгөлд Жиди нэгэн цагаан хувцастай эмэгтэйтэй бүжиглэдэг. Энэ нь зүгээр л тохиолдол биш аж. Цагаан хувцастай эмэгтэй бол V.I.P буюу BIGBANG-ийн фэнүүдийг илэрхийлсэн бөгөөд тэднийг тойрон холхилдож байсан бусад цагаан хувцастай хүмүүс эцэст нь алга болсон байдаг. Мөн Жиди болон цагаан хувцастай эмэгтэй хоёрын бүжиглэхийг харсан T.O.P уйлж буйг анзаарсан л биз дээ? Энэ бол T.O.P цэрэгт явж, хамтлагаасаа хамгийн түрүүнд завсарлага авч буйг илэрхийлсэн аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх