Сүүлийн жилүүдэд гадагшаа явж сурах сурагчдын тoo эрчимтэй өсөж байна. Манай хойд хөрш болох Оросын Холбооны Улсад л гэхэд 5 мянга гаруй монгол оюутан суралцаж байна.
Үүнээс Москва хотод байрлах дэлхийн топ 500 сургуулийн нэг Улс түмний найрамдлын их сургууль буюу РУДН-д ойролцоогоор 100 монгол оюутан суралцдаг аж. Үүний 37 оюутан нь засгийн газрын тэтгэлгээр суралцдаг ба бид та бүхэнд тус сургуулийн оюутан Оюундарийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр ахлах ангиа төгсөж буй дүү нартаа бага ч гэсэн хувь нэмрээ оруулах зорилгоор бидэнд ханджээ.
"Дэлхийг нэг их сургуульд нээ" уриатай РУДН их сургууль нь эдийн засаг, хууль, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуй, инженер, анагаах зэрэг чиглэлээр оюутнууд бэлтгэдэг. Жилийн төлбөр мэргэжлээсээ хамаараад 4,000-6,000 доллар байдаг.
Тус сургуулийг их олон алдартай улс төрчид төгсжээ. Жишээ нь:
154 орны 28,000 оюутантай РУДН нь ОХУ-ын хамгийн том олон улсын их сургууль юм. Тэдний эрхэм зорилго нь "Олон үндэстний хүмүүсийг мэдлэгээр холбосноор, РУДН дэлхийн хэмжээний лидерүүдийг бий болгодог".
Олон үндэстний ачаар энд олон орны соёл болон уламжлалтай танилцах боломжтой. Жишээ нь, жил болгон "Баруун өмнөд гариг" арга хэмжээ болж, оюутнууд өөрийн улсаа сурталчлан танилцуулдаг. РУДН-ы монгол оюутнуудын нэгдэл Москвад хамгийн том нь. Тэд бие биендээ үргэлж тусалж дэмжин, соёлын өдөрлөг зохион байгуулж, нэр төртөйгээр Монголоо РУДН болон Москвагийн фестиваль дээр төлөөлж оролцдог.
Монгол оюутнуудын нэгдлийн ерөнхийлөгч Номин: "Жил бүрийн арван нэгдүгээр сарын сүүлээр "Монгол соёлын өдрүүд" болдог. Энэ үеэр факультетууд дээр үзэсгэлэн болж, концерт тоглодог. ОХУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаас төлөөлөгчид ирж биднийг дэмждэг. Өнгөрсөн жил болсон тоглолтыг Монгол улсын боловсролын сайд хүрэлцэн ирж үзсэн" гэв.
РУДН-д та ямар ч мэргэжлээр сурч болно. Учир нь танд эдийн засагч, өмгөөлөгч, эмч, инженер, физикч, химич гэх мэт их олон мэргэжлийн сонголтууд бий. Тус сургууль нь нийт есөн факультет, дөрвөн институттэй. Үүнд сансрын технологийн институт, Таталцлын болон сансар судлалын институт, Биохимийн технологи, нанотехнологийн институт багтана. Мөн хүмүүнлэгийн ухаан, техник, байгалийн шинжлэх ухаан мөн анагаахын чиглэлүүдээр суралцаж болно.
ОХУ-ын ОЮУТНЫ АМЬДРАЛ МОНГОЛООС ЯЛГААТАЙ ЮУ
Боловсролын систем
РУДН-д 154 орны оюутнууд суралцдаг тул гадаад оюутнууд эхний жил заавал хэлний бэлтгэлд суудаг. Дараа нь бакалаврын үндсэн ангидаа орж дөрвөн жил сурна. Бакалаврын дипломоос гадна орчуулагчийн давхар дипломтой төгсөж болдог, энэ нь мэдээж нэмэлт төлбөртэй.
Дүнгийн хувьд балл-рейтингийн системтэй бөгөөд A B C D E F Fx гэсэн дүнгүүд байдаг. Төгсөхийн тулд дипломын өмнөх дадлага хийж тайлан өгсөн байх, дипломын ажил мөн улсын шалгалт өгч төгсдөг.
Оюутны байр
Мэдээж оюутан хүний хувьд хамгийн хямд хувилбар бол оюутны байр байдаг. РУДН-д хямд, үнэтэй гэсэн хоёр төрлийн байр бий. Хямд таван давхар байрнуудын гал тогоо, ариун цэврийн өрөө нь нийтийнх байдаг. Харин арай үнэтэй 15 давхар байрнуудын зөвхөн гал тогоо нь л нийтийн байдаг. Байрнууд нь харуул хамгаалалт сайтай, засвар орсон ерөнхийдөө их тав тухтай байдаг.
Хоол хүнс
Оюутны хотхонд их олон кафе, хоолны газрууд байдаг. Сургууль дээр, мөн байр болгоны доор кафе болон хүнсний дэлгүүр бий. Олон улсын сургууль тул Орос, Кавказ, Ливан, Этиоп, Хятад, Вьетнам гэх мэт олон үндэстний хоолны газар ихтэй.
Хэрэв та өөрөө хоол хийж идэхийг илүүд үздэг бол сургуулиас холгүй АШАН гээд их том дэлгүүр бий.
Тээврийн хэрэгсэл
Сургууль маань оюутны байрнаасаа тун ойрхон, зам гараад л байдаг тул би байнга алхдаг. Харин өөр тийшээ явах бол автобус, метрогоор явдаг. Оюутнуудад зориулсан нийтийн тээврийн карт гэж бий. Автобусны сарын хязгааргүй явдаг карт нь ойролцоогоор 11,500 төгрөг, метроных 17,000 төгрөг байдаг.
Чөлөөт цаг
Чөлөөт цагаар хийх, үзэж харах юм хангалттай байдаг. Жишээ нь, сургууль дээр том спорт цогцолбор байдаг тул өөрийн хүссэн спортоороо хичээллэж болно. Эсвэл найзуудтайгаа нийлээд заал авсан ч болно.
Москва хотод олон сайхан газар бий мөн тус хот нь олон сонирхолтой музей, галерей зэргээрээ алдартай. Тэдгээр үзвэрийн газруудад оюутны үнэмлэхээ үзүүлээд хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн ихэнх музей, галерей нь сар болгоны Лхагва, Ням гарагуудад үнэгүй байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх