Дуу, хөгжим биднийг өнгөрсөн үеийн дурсамж руу хөтөлдөг.
Альцгеймер өвчтэй, ахмад балетчин Чайковскийн "Хунт нуур" -ын аян дээр бүжиглэж байгаа бичлэг цахим орчинд олны сэтгэлийг хөдөлгөж байна.
Марта C. Гонзалес 1967 онд Нью-Йорк хотын “Хунт нуур” жүжгийн гоцлол бүжигчин байв. Тэргэнцэр дээр суусан тэрээр Хунт нуурын хөгжмийг чихэвчээр сонсохдоо олон жилийн өмнө хийдэг байсан бүжгийн хөдөлгөөнүүдээ санан, гараараа найган хөдлөх аж. Бичлэгт мөн түүний залуугийн тоглолтын хэсгээс гарна. Ой санамжаа алддаг, Альцгеймер өвчинтэй түүний хувьд хөгжим сонсох даруйдаа залуудаа хийдэг байсан бүжгийн хөдөлгөөнөө марталгүй санаж, төвөггүй хийж байгаа нь үнэхээр гайхалтай харагдана. Бичлэг дээр хатагтай Гонзалес бүжиглэсний дараа Валенсиа дахь ахмадын асрамжийн газарт байсан хүмүүс алгаа таших аж.
Уг бичлэгийг 2019 онд хийсэн бөгөөд хатагтай Гонзалес мөн онд өөд болсон юм.
Жүжигчин Антонио Бандерас энэхүү бичлэгийг фэйсбүүктээ хуваалцаж түүний хүсэл тэмүүлэл, уран бүтээлийн гайхамшгийг шагшин магтжээ. Антонио Бандерас “'53 жилийн өмнө тэр Нью-Йоркын балетын бүжигчин байсан. Чайковскийн хөгжим түүний Альцгеймер өвчнийг ялан дийлж чаджээ. Энэ бүгдээс хойш нэг жил өнгөрчээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн энэхүү бичлэгийг хуваалцая” гэжээ.
Эх сурвалж: My Modern Met
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх