Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ үед таны хамгийн түрүүнд анхаарах зүйл бол дархлаа. Дархлаа сайн байж гэмээнэ та эрүүл, эрч хүчтэй, ажилдаа амжилт гаргаж, амьдралын цаг хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлэх түлхүүр нь болно.
Монгол орны хатуу, хахир өвлийг өнөтэй давж, эрүүл мэнддээ үнэтэй хувь нэмэр оруулахад тань чацаргана жимс танд тусална. Витамины хаан чацаргана жимсний 50 мл охийг өдөр бүр хэрэглэснээр та нэг өдөрт авах аминдэмээ бүрэн авах боломжтой.
Евро стандартын шаардлагыг бүрэн хангасан Герман технологиор онгон байгальд ургасан зэрлэг жимснүүдийг боловсруулан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Хаан жимс” ХХК-ийн “Хуба Хаяа” үйлдвэртэй танилцлаа.
ЯМАР Ч НЭМЭЛТГҮЙ ЦЭВЭР ЧАЦАРГАНА
Монголын нууц товчоонд бичигдсэн Чингис хааны Хуба хаяа өвөлжөөгөөр нэрийдсэн тус үйлдвэр 2016 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийжээ. Жимс, жимсгэнэ боловсруулах уг үйлдвэрийг Холбооны бүгд найрамдах Герман улсын НИГ компанийн инженеринг, зураг төслийн дагуу хийсэн байна.
Одоогийн байдлаар чацарганы охь, үрийн тос, зөөлөн эдийн тос гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг дөрвөн төрлийн савлагаатай үйлдвэрлэж байна.
-18 градусын түүхий эдийн агуулахад чацарганы талбайгаас авчирсан жимсээ хадгалдаг бөгөөд үйлдвэрлэх хэмжээгээр автомат дамжлагаар дараагийн шат руу орно. Үйлдвэрт орсны дараа урьдчилан халаах хэсэгт орж, дараагаар нь боргилуулан угаах хэсгээр дамжин бутлагддаг. Эндээс чацарганы цэвэр охь болгон гаргаж шүүсээс нь тосыг нь ялгаж авдаг. Үрийг нь хатааж үрийн тос, чацарганы охиноос чацарганы тосыг гаргаж авдаг” гэдгийг тус үйлдвэрийн ахлах инженер Ц.Ган-Эрдэнэ тайлбарласан юм.
Савлах дамжлага хүртэл гурван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэсэг бүрэн автоматжсан. Давуу тал нь чацарганы шүүсийг өөрөөр нь ариутгаж охь болгодогт оршино. Гараар зөөх, тээвэрлэх ажиллагаа ордоггүй бөгөөд савлаад хөрснийх нь дараа дахин ариутгаж шошголдог байна.
Харин түүхий эдийн хувьд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрлах 100 га чацарганы талбайгаасаа авчирдаг нь найдвартай эх үүсвэр болдог гэдгийг ч ахлах инженер нь тайлбарлаж байсан юм.
Тус үйлдвэрийн жимс боловсруулах хүчин чадал нь цагт нэг тонн, савлагааны хэсэг нь сард нэг сая шил үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл шилтэй охийг сард саяыг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тиймээс Монголын зах зээл төдийгүй гадагш гаргах эхний гэрээг хийж эхэлсэн байна.
ЗӨВХӨН ДАРХЛАА БУС СЭТГЭЛ ГУТРАЛЫН ҮЕД Ч ЧАЦАРГАНЫ ОХИЙГ ХЭРЭГЛЭНЭ
Монголд орны өвөл зуны температурын зөрүү нь 70 гаруй градус бөгөөд ийм эрс тэс уур амьсгалд зохицон ургах чадвар чацарганад бий. Энэ бол хүн төрөлхтөнд бэлэглэж буй байгалийн онцгой амин дэм билээ.
Чацарганы охийг хэрэглэснээр хүний биед ямар ашиг тустай талаар тус үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзориг “Хүний биеийн эрүүл байх нол үндэс нь дархлалын систем сайн байх ёстой. Ингэснээр гаднаас орж ирсэн элдэв нян, бактерийг эсэргүүцэх юм. Үүний тулд чацарганы бүтээгдэхүүн тэр дундаа “Хуба хаяа” чацарганы охийг хэрэглэхийг зөвлөж байна.
Манай бүтээгдэхүүний онцлог нь чацаргана жимсэнд байх биологийн идэвхит 190 гаруй төрлийн бодисыг алдагдуулалгүйгээр герман технологиор боловсруулан гаргадаг. Энэ бол манай улсад байгаа цорын ганц технологи. Ингэж биологийн идэвхит бодисыг алдагдуулахгүй байх нь эрүүл мэндийг дэмжих онцгой ач холбогдолтой. Хоол боловсруулах, зүрх судас болон тархи мэдрэлийн системийг дэмжих дэмждэг.
Мөн сүүлийн үед нийгэмд нэлээд ажиглагдаж буй сэтгэл гутралын шинж тэмдгийг дарахад ч чацарганы охь эерэгээр нөлөөлж байна. Чацаргана жимсний хальсанд аз жаргалын даавар ихээр агуулагддаг тул энэ чиглэлд ч өндөр үр дүнтэй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
ХАМГИЙН ЧАНАРТАЙ, ХАМГИЙН САЙН БҮТЭЭГДЭХҮҮН
УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, “Sweetmotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, жүжигчин Б.Баттөр буюу Ангууч нар өнөөдрөөс эхлэн бүтээгдэхүүний ашиг тусыг илүү олон хүнд хүргэж, танилцуулахаар болж буй бөгөөд тэд ч мөн өнөөдөр үйлдвэрийн ажиллагаатай танилцаж, мэдээлэл авлаа.
Зургаан хүүхдийн аав найруулагч Н.Наранбаатарын хувьд дуусдаггүй, хамгийн том баялаг болох хүн өөрийгөө тогтвортой шимэх гол үндэс нь эрүүл мэнд бөгөөд дархлаагаа сайн байлгахын тулд чацарганы охь, чацарганы үрийн болон зөөлөн эдийн тос юм гэдгийг хэлж байв. Монгол хүн бүр эрүүл байх нь ирээдүйгээ сайхнаар бүтээх үндэс гэдгийг онцолж байв.
Харин залуучуудын дунд өөрийн гэсэн байр сууриа эзлээд буй жүжигчин Б.Баттөр бол спортын олон төрлөөр хичээллэж, идэвхтэй амьдардаг нэгэн. Түүний хувьд “Хуба хаяа”-ийн бүтээгдэхүүнийг хувиараа судалж, өдөр бүр хэрэгцээт амин дэмээ авах боломжийг олгож байгаад нь талархан залууст энэ талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.
Мэдээ орсон цагаасаа л өвөөгийнхөө хашаанд чацаргана идэж өссөн дуучин Э.Ганболор ч тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг судалж, химийн бордоогоор бордоогүй, нэмэлт бүтээгдэхүүн ороогүй учраас өдөрт тутамдаа хэрэглэж тус бүтээгдэхүүний нүүр царай болж байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр чацарганы тос нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй ч эмэгтэйчүүдийн гоо сайханд өндөр үр дүн өгч байгаа учраас энэ мэдээллийг олон хүнд хүргэхийг хүсэж байгаагаа дуулгасан юм. Тэд Монголын зах зээл дээр худалдаалж буй хамгийн чанартай, хамгийн сайн бүтээгдэхүүний талаар илүү их мэдээллийг цаашид өгнө гэдгээ хэллээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх