Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар"-аас санаачлан хэрэгжүүлж буй "Ирээдүйн Эзэд" мэргэгжил сонголтын аян амжилттай үргэлжилж байна.
2016-2017 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.
Одоогоор 21 аймаг, нийслэлийн Багахангай, Налайх дүүргүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд нийслэлийн дүүргүүдэд дээрх аяныг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төсөл зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Тус аянд Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хамрагдах бөгөөд өнөөдрөөс Баянзүрх дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж эхэллээ.
Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдний амьдралын бодит баталгаа болохоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал хангагдах хүчин зүйл болох юм.
Энэ аяны үеэр Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төслийн мэргэшсэн зөвлөхүүд сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч байгаа нь аяны үр дүнг нэмэгдүүлж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх