ХОНЬ (III/21-IV/19)
Хонины ордонд төрөгсөд төрөлхийн удирдагч, чиглүүлэгч байдаг. Тэдний хувьд бүх зүйл зөв, тодорхой байх нь чухал. Тэд сурах бас заах дуртай. Бүх зүйл дээр тэдний зөв байдаг. Тийм ч учраас тэдэнд араасаа хүмүүсийг дагуулах, алхам тутамдаа шинэ зүйл сурч, шинэ мэдээ мэдээлэл авах салбарт ажиллах нь тохиромжтой. Хонины ордныхон спорт болон улс төрийн салбарт илүү амжилт үзүүлдэг. Өрсөлдөөн өрнөж буй, шилдэг гэдгээ харуулж болох тийм газар байх нь тэдний хувьд сонирхолтой байдаг. Тэд шийдэмгий учраас илүү, хэрэггүй гэж үзсэн болгоныг “авч хаядаг”.
Тохиромжтой мэргэжил: Зочид буудал, аялал жуулчлалын салбарт зохион байгуулагч, инженер, өмгөөлөгч, прокурор, хууль сахиулагч, мэс засалч.
Амжилт гаргах салбар: Хууль эрх зүй, цэрэг арми, улс төр, улс төр судлал, боловсрол.
ҮХЭР (IV/20-V/20)
Үхрийн ордонд төрөгсөд санхүү, эдийн засгийн салбарт илүү их амжилт олдог. Тэд маш шаргуу хөдөлмөрлөдөг. Эрсдлээс айдаггүй. Бусдын амьдралыг илүү сайхан, илүү баялаг, илүү амттай болгодог бүх салбарт тэд амжилт үзүүлж чаддаг. Үнэт эдлэлийн урлал, худалдаа, дээд зэрэглэлийн зоогийн газар, гоо сайхны салон ажиллуулах, өндөр үнэтэй байшин барилга барих, худалдаалах зэрэг салбарт үхрийн ордныхон байр сууриа олж чаддаг. Тэдэнд өөрсдөд нь үнэтэй эд зүйлс таалагддаг.
Тохиромжтой мэргэжил: Эдийн засагч, газар зүйч, үнэт эдлэлийн дархан, тансаг зэрэглэлийн дэлгүүрт худалдаа хариуцсан менежер.
Амжилт гаргах салбар: Худалдаа, уул уурхай, үнэртэн сүрчиг, зоогийн газрын бизнес, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө.
ИХЭР (V/21-VI/21)
Ихрийн ордныхон хэл ярианы өндөр чадвартай. Тэд яриагаараа гайхамшгийг бүтээдэг ба ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байдаг нь тэдний хэлсэн ямар ч үгийг үнэмшилтэй болгодог. Ихрийн ордныхонд хүмүүс итгэдэг, дагадаг, шүтэн биширдэг. Тэдний ярьсан, бичсэн болгон нь маш сайн зарагддаг. Тэд хувирч чаддаг учраас тэд ямар ч хүнтэй хэл амаа ололцож чаддаг. Тэд хүмүүстэй шууд харьцдаг, хүмүүст нөлөөлж чадах тийм ажилд илүү амжилт олдог.
Тохиромжтой мэргэжил: Жүжигчин, зохиолч, уран илтгэгч, сэтгэл зүйч, зөвлөх, номлогч, онолч, сэтгүүлч, сурвалжлагч, олон нийттэй харилцах мэргэжилтэн, хэвлэлийн нарийн бичиг, улс төрч, зоогийн газар болон театрын шүүмжлэгч.
Амжилт гаргах салбар: Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, урлаг, хэл судлал, сэтгэл судлал, социологи.
МЭЛХИЙ (VI/22-VII/22)
Тэд өөрт тохирсон байр сууриа олох л юм бол тухайн мэргэжлийнхээ хамгийн дээд цэгт хүрч чаддаг. Хүмүүст тусалж, тэдгээрт баяр баясал, сайн сайхан бүхнийг түгээх нь тэдний хувьд маш чухал. Тэд сул дорой нэгнийг асарч, хүчтэй нэгнийг дэмждэг. Мэлхийн ордонд төрөгсөд тав тухтай байдлыг бүрдүүлэх дуртай. Тэдэнд өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргах боломжтой тийм л мэргэжлүүд тохирдог.
Тохиромжтой мэргэжил: Эрдэмтэн, эмч, зохиолч, багш, агаарын хөлгийн үйлчлэгч, асрагч, нийгмийн ажилтан, дотоод засал чимэглэлийн дизайнер.
Амжилт гаргах салбар: Анагаах ухаан (мэс заслаас бусад), боловсрол, түүх, археологи, яруу найраг, уран зураг, жүжиг, архитектур, уран зохиол, хөгжим.
АРСЛАН (VII/23-VIII/22)
Арслангийн ордныхон үргэлж гялалзаж, үргэлж удирдаж байхыг хүсдэг. Тэд төрөлхийн удирдагчид. Шийдвэр гаргаж, түүнийхээ хариуцлагыг хүлээж чаддаг. Тэд магтаалд дуртай. Хийсэн зүйлийнх нь үр дүнг хүмүүс хараасай гэж хүсдэг учраас арслангийн ордныхонд олны нүднээс далд ажиллах нь тохиромжгүй. Хамгийн гол нь хийж байгаа зүйл нь тэдний хувьд сонирхолтой байх ёстой. Тэд удирдах албан тушаалд өөрийгөө маш сайнаар харуулж чаддаг.
Тохиромжтой мэргэжил: Эдийн засагч, улс төрч, багш, найруулагч, хуульч, нүүр будагч, үсчин, хөтлөгч, сэтгүүлч.
Амжилт гаргах салбар: Боловсрол, шоу бизнес, театр, кино, улс төр, дизайн.
ОХИН (VIII/23-IX/22)
Охины ордныхон маш хөдөлмөрч учраас тэд маш үнэ цэнэтэй ажилтан болж чаддаг. Тэд өчүүхэн жижиг зүйлсд ч ач холбогдол өгдөг. Охиныхны хувьд бүтээлч ажлаас илүү тодорхой дэс дараалал, дүрэм журамтай ажил илүү таалагддаг. Тэд ажлаа ямар ч өөгүй сайн хийхээс гадна цаг сайн баримталдаг.
Тохиромжтой мэргэжил: Социологич, мөрдөгч, эдийн засгийн шинжээч, банкны удирдах албан тушаал, гадаад харилцааны мэргэжилтэн, редактор, эм зүйч.
Амжилт гаргах салбар: Шинжлэх ухаан, эдийн засаг, хэл зүй, анагаах ухаан, хэвлэл мэдээлэл.
ЖИНЛҮҮР (IX/23-X/22)
Жинлүүрийн ордонд төрөгсөд олон талын авъяастай. Тэд тэс өөр салбаруудад нэгэн зэрэг амжилт гаргаж чаддаг. Бүх зүйл тэдний сонирхлыг татдаг. Тэд маш шударга. Хэзээ ч өөрсдийн хүсэлтээр хууль зөрчиж, бусдад хохирол үзүүлэхийг тэвчихгүй. Хүмүүстэй хэл амаа ололцох тал дээр жинлүүрийн ордныхныг гүйцэх хүн олдохгүй. Тэд ямар ч асуудалд шийдэл олж чаддаг. Тэд өнгө, амт, сэтгэл санааны байдал зэргийг маш сайн мэдэрч чаддаг. Энэ чадвараа ашиглаж амжилтанд хүрэх нь ч элбэг.
Тохиромжтой мэргэжил: Гадаад харилцааны мэргэжилтэн, тогооч, жүжигчин, хувцас болон үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч, зураач, зохиолч, хөгжимчин, гоо сайханч, зурагчин.
Амжилт гаргах салбар: Гоо сайхантай холбоотой бүх салбар, хуримын үйлчилгээ, зоогийн газар, хууль эрх зүй.
ХИЛЭНЦ (X/23-XI/21)
Хилэнцийн ордныхон төрөлхийн ялагчид байдаг. Тэд зорьсондоо хүрдэг. Тэд зорилгодоо тайван атлаа зогсолтгүй тэмүүлэх ба хэн ч тэдэнд садаа болж чаддаггүй. Түүнчлэн хилэнцийн ордонд төрөгсөд нууцыг бүтээж, нууцыг тайлахдаа сайн. Тэд хүмүүсийн талаар бүх зүйлийг мэдэхийг хүсдэг. Тийм учраас хилэнцүүд маш сайн сэтгэл зүйч, мөрдөгч, гааль болон хүчний байгууллагын ажилтан болж чаддаг.
Тохиромжтой мэргэжил: Хүний нөөцийн мэргэжилтэн, мэс засалч, прокурор, даатгалын мэргэжилтэн, эрүүгийн сэтгүүлч, эрдэмтэн, сэтгэл зүйч.
Амжилт гаргах салбар: Хувийн мөрдлөгө, сэтгэл судлал, онол, одон орон судлал, гүн ухаан.
НУМ (XI/22-XII/21)
Нумын ордныхон амьтантай холбоотой бүх салбарт амжилт гаргаж чадна. Тэд аялах дуртай. Тэднийг холын замд, өөр соёл иргэншил, өөр хэлтэй хүмүүсийн дунд цагаа өнгөрүүлж байгааг олж харах нь олонтаа. Нумын ордныхон гадаад хэл, гадаад орны соёл, түүх, ёс заншлыг судлахдаа гарамгай. Тэдэнд сонирхолтой байж чадвал ажил нь ч сайн бүтдэг, санхүүгийн асуудал ч гардаггүй байна. Тэд эрсдэлд дуртай. Тэдэнд нэгэн хэвийн ажил таалагддаггүй.
Тохиромжтой мэргэжил: Малын эмч, амьтан сургагч, аврагч, орчуулагч, олон улсын сэтгүүлч, хөтөч, тамирчин, судлаач, элчин сайд.
Амжилт гаргах салбар: Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал.
МАТАР (XII/22-I/19)
Матрын ордонд төрөгсөд ажил мэргэжлийн өндөрлөгт хүрэхэд шаардлагатай бүхий л зан чанаруудыг эзэмшдэг. Тэдний санаачлагатай, ажил хэрэгч, шаргуу, хүчирхэг зан чанарууд нь зорилгодоо хүрэхэд нь тусалдаг. Тэд юу хүсч байгаагаа эртнээс мэдсэн байдаг учраас ихэнх хүмүүс зорилгоо тодорхойлж амжаагүй байхад тэд зорилгоо биелүүлэхээр шулуудан, шаргуу ажиллаад эхэлсэн байна.
Тохиромжтой мэргэжил: Улс төрч, найруулагч, продюсер, худалдааны менежер, хувийн бизнес эрхлэгч, нарийн мэргэжлийн эмч.
Амжилт гаргах салбар: Шинжлэх ухаан, банк, худалдаа аж үйлдвэр, анагаах ухаан, спорт, үнэт чулуу, алт зэрэг байгалийн баялагтай холбоотой салбарууд
ХУМХ (I/19-II/18)
Хумхын ордыг гоц ухаантнуудын орд ч гэж нэрлэх нь бий. Энэ ордонд төрөгсдийн дунд ер бусын авъяастай хүмүүс олон байдаг. Тэдний алхмыг урьдчилж таах боломжгүй. Хумхын ордныхон үүргээ маш сайн ухамсарладаг. Шинэ соргог бүхэн тэдний сонирхлыг татдаг, байнгын хөгжиж байдаг салбарт ажиллах нь тэдний хувьд маш чухал. Гэхдээ тэдэнд бас эрх чөлөө хэрэгтэй. Тэд чөлөөтэй байх үедээ илүү ихийг бүтээж чаддаг.
Тохиромжтой мэргэжил: Зохион бүтээгч, сэтгэл зүйч, социологич, зураглаач, зурагчин, эдийн засагч, нягтлан бодогч, зохиолч, зар сурталчилгааны мэргэжилтэн.
Амжилт гаргах салбар: Гүн ухаан, нийгмийн шинжлэх ухаан, соёл урлаг, дизайн.
ЗАГАС (II/19-III/20)
Загасны ордныхон авъяаслаг хэрнээ урсгалаараа явах гээд байдаг талтай. Тэд урсгалын эсрэг явж чадвал хүссэн бүхэндээ хүрч чадна. Хийсэн бүхнээ төгс болгохыг эрмэлздэг нь тэдний онцлог. Мөнгөтэй зөв харьцаж чаддаг учраас мөнгийг хадгалж, үржүүлж чаддаг. Дээрээс нь загасны ордныхон маш бүтээлч. Зөн совин, бүтээлч чанараа гаргаж чадах салбарт ажиллавал гарцаагүй амжилт олно.
Тохиромжтой мэргэжил: Эдийн засагч, санхүүгийн байцаагч, хувийн мөрдөгч, дуучин, жүжигчин, зураач.
Амжилт гаргах салбар: Банк, зочид буудал, зоогийн газар, багш, устай холбоотой бүх салбарууд.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх