Ханхүү Харри дурсамж номоо хэвлүүлнэ


А. Мишээл | YOLO.MN
2022-10-28

Penguin Random House хэвлэлийн компани ханхүү Харригийн дурсамж номыг 2023 оны нэгдүгээр сарын 10-нд уншигчдын гарт хүргэнэ гэж мэдэгдлээ. Сассексийн гүнгийн амьдрал, Их Британийн хааны гэр бүлийн гишүүний суудлаасаа татгалзах болсон шийдвэрийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх уг ном "Spare" нэртэй байх аж.

Уг номд түүний чин сэтгэлийн үг, жинхэнэ үнэнийг шингээсэн гэж хэвлэлийн компаниас тодорхойлжээ. "Уэльсийн гүнж Дианаг оршуулах үед олон хүн ханхүү нар юу бодож, юу мэдэрч, тэдний ирээдүйн амьдрал хэрхэн өрнөх талаар асууж байсан. Харригийн хувьд эцэст нь энэ түүхийн талаар үгээ хэлэх мөч ирээд байна" гэв. 

Букинхэмийн ордон энэ номын талаар ямар нэг тайлбар өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Номын "Spare" нэр нь "өв залгамжлагч, нөөц, орлуулагч" гэсэн утга агуулахаас гадна "илүүдэл, хэрэггүй" гэсэн утгыг ч илэрхийлэх аж. Гэвч чухам ямар утгаар ийм нэр өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Penguin Random House энэхүү номыг 15 хэлээр орчуулан гаргах юм байна. 

Тус хэвлэлийн компаниас ном бестселлер болно гэж тооцоолж байгаа бөгөөд "Spare бол шулуун шударга бөгөөд уй гашууг даван туулах хайрын мөнхийн хүчний тухай ухаарал, дотоод сэтгэлийн гайхалтай бүтээл юм" гэжээ. 

Уг номыг бүтэх явцад олон үйл явдал давхцаж, ханхүүгийн эмээ, хатан хаан II Элизабет таалал төгсөж, түүний аав хаан болж, Камилла хатан болсон бөгөөд номын хэвлэлт түр хойшлогдсон байна.

Эх сурвалж: ВВС

#Мэдээ