Хаврын мэдээллийн яармаг болно


Т.Онон | YOLO.MN
2025-03-19

2025 оны 4-р сарын 19-ний өдөр тус төв нь хавар төгсөх гэж буй ЕБС-ын ахлах ангийн сурагчид, оюутан залуустаа зориулан Японд суралцахад чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг болох зорилгоор “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2025”-ыг хоёр дахь удаа зохион байгуулах гэж байна.

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы их дээд сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн Япон улсад суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдэд дараах мэдээллийг хүргэх юм байна.

  • Япон улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтын талаарх танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө авах.
  • Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU), төвийн япон хэлний сургалтын талаар зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.

ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
2. Риккёо их сургууль
3. Фүкүи их сургууль

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. Япон улсын элчин сайдын яам
2. Монголын Япон хэлний багш нарын холбоо

Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 11:00-16:00 цаг
Төлбөр: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.

#мэдээллийн яармаг