БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Цахим гадуурхалт цаашаа” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын гаргасан уриалгуудаас “Цахим хэрэглээг бууруулж, Цаглашгүй оюунаа уралдуулцгаая” уриан дор зохион байгуулагдсан олимпиадад Хэнтий аймгийн сурагчид оюун ухаанаа уралдуулж, амжилттай оролцлоо.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд дууссан уг олимпиадын үеэр Хэнтий аймгийн нийт 25 сургуулийн 1300 орчим сурагчид, 400 гаруй багш нар 17 хичээлийн 55 төрлөөр БСШУСЯ-ны харьяа Үндэсний лаборатори Хэрлэн 1-р дунд сургууль дээр өрсөлдсөн юм.
Олимпиадыг Хэнтий аймгийн SKYtel салбар, Харилцаа холбооны газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, МСҮТ ивээн тэтгэж ажиллалаа.
ОЛИМПИАДЫН ДҮН
Багийн дүнгээр 12 жилийн сургуулиас;
1. Х.Алтанцэцэг захиралтай Хэрлэн 1-р сургууль 2341.1 оноогоор "Тэргүүн байр"
2. 2. М.Золзаяа захиралтай "Тэмүүжин" цогцолбор сургууль 2160.8 оноогоор "Дэд байр"
3. 3. Б.Жавхланбаяр захиралтай Хэрлэн 4-р сургууль 1588.5 оноогоор "Гутгаар байр"
Багийн дүнгээр 9 жилийн сургуулиас;
1. Б .Анхбаяр захиралтай "Баян-Адрага" дунд сургууль 605.7 оноогоор "Тэргүүн байр"
2. Д. Төмөрбаатар захиралтай "Жаргалтхаан" дунд сургууль 487.7 оноогоор "Дэд байр"
3. Ц. Цогзолмаа захиралтай "Батширээт" дунд сургууль 321.7 оноогоор "Гутгаар байр" тус тус эзэллээ
Дашрамд дуулгахад Улсын Физикийн олимпиад ирэх сард тус аймагт зохион байгуулагдахаар товлогдсон байна. Мөн нийт шагналт байранд орсон сурагчиддаа сурлагын өндөр амжилтыг хүсэж, тэргүүн байр эзэлсэн сурагчидаа Улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Олимпиадын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас бэлтгэсэн ФОТО сурвалжлагыг хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх