Аз жаргалын дааврыг идэвхжүүлэх ҮР ДҮНТЭЙ аргууд


Миау | YOLO.MN
2021-03-18

Хүний биеийн булчирхайнаас үүссэн химийн идэвхтэй нэгдэл буюу дааврууд цусаар дамжин бие махбодын үйл ажиллагаа болоод сэтгэл санааны байдлыг зохицуулдаг. Тэгвэл биднийг аз жаргалтай болгодог даавруудыг бид өөрсдийн мэдлээр ялгаруулах боломжтой гэвэл итгэх үү?

СЕРОТОНИН

Серотонин нь бидний суралцах чадвар, нойр, хоол зэргийг зохицуулдаг. Үүнийг бясалгал хийх, байгальд амрах, нарны гэрэлд байх, дасгал хийх зэрэг аргаар идэвхжүүлэх боломжтой.

ДОПАМИН

Допамин бол аливаа зүйлийг цээжлэх болон суралцахтай холбоотой даавар. Үүнийг бид амттай хоол идэх, өөртөө цаг гаргах, ямарваа нэгэн ажлыг хийж гүйцэлдүүлэх, бяцхан ч гэсэн амжилтыг тэмдэглэн ялгаруулах боломжтой. 

ЭНДОРФИН

Та бүхэн хаа нэгтэйгээс эндорфин дааврыг “байгалийн өвчин намдаагч” хэмээн нэрлэдгийг сонсож байсан л байх. Уг дааврыг чин сэтгэлээсээ хөхөрч инээх, сайн дурын ажил хийн бусдад туслах, чанартай кино үзэх, дасгал хийх, идэвхтэй байх зэргээр ялгаруулж болно. Үүнээс гадна хар шоколад идэж, комеди шоу үзэж, эфирийн тос хэрэглэх үед ялгардаг байна.

ОКСИТОЦИН

Хайрын гэх тодотголтой окситоцин даавар бусдад магтаал хэлж, бусадтай биеэр хүрэлцэхэд идэвхэжнэ. Өөрөөр хэлбэл тэжээвэр амьтан, бага насны хүүхэдтэй тоглох, хайртай хүнийхээ гараас хөтлөх, тэврэх үед ихээр ялгардаг.

Эх сурвалж: Bored Panda

#Эрүүл мэнд #Даавар #Зөвлөгөө