BTS хамтлагийн RM Harper’s Bazaar сэтгүүлийн 9-р сарын дугаарын нүүрэнд гарч, Bottega Veneta брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна.
“Брэндийг төлөөлнө гэдэг үнэхээр хэцүү. Өмнө нь би зураг дээр сайхан гармаар санагддаг байсан учраас тольны өмнө олон төрлийн нүүрний хувирал, байрлалуудыг давтаж сурдаг байлаа. Одоо зураг авхуулна гэдэг нь надад илүү дарамттай, хэцүү санагддаг болсон. Гэхдээ хайртай брэнд, зурагчин, багтайгаа ажиллах үед би өөрийгөө тав тухтай мэдэрч, дараа нь бахархалтай, жаргалтай байлаа.”
“Хамгийн амьд мэт мэдрэгддэг мөч чинь хэзээ вэ?” гэх асуултад тэрээр:
“BTS-ийн RM байхдаа бол тайзан дээр тоглож байх үедээ, шинэ цомог гаргасныхаа дараа, эсвэл фэнүүдийнхээ өмнө өөртөө итгэлтэй зогсож байхдаа би хамгийн их амьд гэдгээ мэдэрдэг.
Харин Ким Намжүн байхдаа бол би өөрийн хайртай хүмүүстэй хамт байх тэр агшинд л амьд гэдгээ мэдэрдэг. Эсвэл хэн ч намайг танихгүй газар өөрийнхөөрөө байхад. Аялал бол үүнтэй хамгийн ойр зүйл боловч би удалгүй гэртээ харихыг хүсдэг.” гэжээ.
Түүний Harper’s Bazaar сэтгүүлд гарсан зургуудаас
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!