Охидын шигшээ багууд ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө


Сондор | YOLO.MN
2018-01-18

Япон дасгалжуулагч Ики Ёоүжигээр удирдуулсан Монгол Улсын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ баг энэ онд болох ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.

МХБХ-ны ногоон талбай цасанд хучигдсан ч охидын шигшээ багийнхан маань бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй базаасаар байгаа. Манай 16 хүртэлх насны охидын шигшээ баг өнгөрөгч жилийн тавдугаар сард Зүүн Азийн АШТ-д оролцож, "С" ангиллынхан дундаа хожил, тэнцээ байгуулан түүхэн дэх анхны албан ёсны оноогоо авсан.

Тэгвэл энэ оны есдүгээр сард 16, аравдугаар сард 19 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцоно. 16 хүртэлх насны охидын шигшээ багийн бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй байгаа. 

Ирэх сарын 2-ноос эхлэн охидын шигшээ багийн хаалгачийн сонгон шалгаруулалтаар шигшээ багийн сонгон шалгаруулалт эхэлнэ. 

Сонирхуулахад 2017 оны "Шилдэг эмэгтэй тоглогч" буюу "АЛТАН БӨМБӨГ"-ийн эзэн Г.Цолмонтой хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

#ААШТ #Girl #Football