Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд суралцуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025/2026 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцах 2 Монгол оюутныг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулна.

Сургалт  Хорват хэл дээр явагдах бөгөөд тэтгэлэгт нэр дэвшигч 1 жилийн Хорват хэлний бэлтгэлд хамруулна.

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй) Англи хэл дээрх орчуулгын хамт байх;
  • ХДХВ, гепатит A, B, C, болон бусад халдварт өвчний шинжилгээний хариуг Англи хэл дээрх орчуулгын хамт байх.
  • Эрүүл мэндийн хуудас Эрүүл мэндийн хуудас оруулах.pdf татаж авна уу Англи хэл дээрх орчуулгын хамт байх;
  • Суралцах эрмэлзлээ илэрхийлсэн захидал /Motivation letter/ Яагаад энэ улс, мэргэжлийг сонгох болсон зэрэг. Англи хэл дээрх орчуулгын хамт байх; /500-дээш үгтэй байх/
  • Насны хязгаар – 18-23 байх.

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#тэтгэлэг #мэдээ