Spider Man дүрээрээ танигдсан алдарт жүжигчин Tom Holland саяхан “Flip Your Wig” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Spider man: Brand New Day” киноныхоо талаар мэдээлэл өгчээ. “Spider-Man 4: Brand New Day” кино нь 2026 оны 7-р сарын 31-нд Disney болон Marvel Studios хамтарсан бүтээл болон нээлтээ хийх юм.
Уг киног “Shang-Chi and the Legend of the Ten Rings”-ийн найруулагч Destin Daniel Cretton найруулж байгаа бол өмнөх 3 ангийг Jon Watts найруулж байв.
“Spider-Man: Brand New Day”-ын үйл явдал одоогоор нууц хэвээр байгаа билээ. Гэсэн хэдий ч хэд хэдэн шинэ дүр тодорхой болоод байна. Жишээлбэл, Jon Bernthal энэ ангид Punisher-ийн дүрд тоглох бол, Stranger Things цувралаар алдаршсан Sadie Sink Marvel ертөнцөд анх удаагаа нэр нь тодорхойгүй шинэ дүрээр оролцох гэж байна. Мөн Zendaya (MJ), Jacob Batalon (Ned) нар эргэн ирэх нь ойлгомжтой биз ээ.
Tom Holland хэлэхдээ “Энэхүү шинэ анги нь “Spider-Man: No Way Home”-оос огт өөр хэв маяг буюу хуучны киноны уур амьсгалд тулгуурласан зураг авалттай болно” гэж онцолж байв.
Мөн тэрээр “ No Way Home-ийн төгсгөлд олон асуулт өрнөөсөн төгсгөл болсон. Peter Parker хамгийн хайртай хүмүүсээ аврахын тулд өөрийн дотны хүмүүсдээ хүртэл танигдахгүй болж өөрийгөө золиосолсон. Тиймээс Spider-Man: Brand New Day кино тэр чигтээ шинэ эхлэл юм. Миний хэлж болох кино найруулагчдаас зөвшөөрсөн цорын ганц зүйл энэ.” хэмээн инээн хэлж байлаа.
Цааш үргэлжлүүлэн Tom Holland “Spider-Man-ий дүрд дахин тоглоно гэдэг нь яг л хуучин найзтайгаа уулзаж байгаа мэт мэдрэмж төрүүлж байна. Өмнөх ангид бид ковид өвчний улмаас киногоо зөвхөн студид, тайзан дээр CGI технологи ашиглан бүтээж байв. Харин энэ удаа бид бодит орчин, байршлуудад очиж зураг авалтаа авч байгаа. Одоогоор Glasgow хотод зураг авалтаа эхэлж байгаа. Тэнд бидний бүтээж буй маш том үйл явдлын хэсгийг зураг авна.” гэв.
Өмнөх Spider-Man кинонууд бүгд box office-д маш амжилттай байсан.
“Spider man 4”-ын үйл явдлыг олон хүн хүлээж байгаа нь ойлгомжтой. Энэ шинэ ангид бүх зүйл шинээр эхлэх нь хамгийн анхны Spider Man-г ч санагдуулж магадгүй юм. Учир нь Peter Parker-г одоо хамгийн хайртай найз охин, найзууд нь танихгүй болсон. Мөн хайртай эгч нь нас барсан гээд түүнд олон сорилтыг алдаа орхисон тул бүх зүйл “Шинэ эхлэл” шиг санагдаж, сонирхолтой үйл явдлууд өрнөх төлөвтэй байна.
Эх сурвалж: variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!