Долоон жил ҮХЭР УНАСАН ОХИН


Аска | YOLO.MN
2017-05-29

Бид та бүхэнд хачирхалтай мэдээлэл хүргэх гэж байна. 18 настай Ханна Симпсон гэх охин Лилак нэртэй үхрийг 11 настайгаасаа унаж эхэлсэн бөгөөд тэрээр үхрээ харайж сургаж чадсан нь үнэхээр хачирхалтай хэрэг юм.

Шинэ Зеландын иргэн бяцхан Ханна охины цорын ганц хүсэл мөрөөдөл нь пони морьтой болох байсан байна. Гэтэл аав ээж нь түүний тэрхүү мөрөөдлийг нь гүйцэлдүүлээгүйгээс Ханна 11 сартай Лилак үхрийг унаж эхэлсэн гэдэг. Одоогоор Лилак үхрээ 7 жил унаад байгаа бөгөөд Лилак одоо ямар ч давааг төвөггүйхэн давж харайж чаддаг болсон байгаа гэнэ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

#cow #girl