Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ажиа Гэгээний нэрэмжит шинэ оюутны “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийн 2025-2029 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл нээгдлээ.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:

  • Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
  • Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;
  • Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
  • Багаар ажиллах чадварт суралцах;
  • Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2025-2029 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2025 оны 06 сарын 26-нд эхэлж 07 сарын 08-ны 23:59 цагт хаагдана.

Хэн хамрагдаж болох вэ?

  • Монгол улсын 17-18 настай иргэн
  • Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
  • Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,
  • Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат

1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог.

Өргөдөл илгээх холбоос: https://arightscholarship.com/register/

#тэтгэлэг #мэдээ