1-р үеийн K-pop охидын хамтлаг Baby V.O.X уран бүтээлээ дахин эхлүүлж, тоглолтоо хийнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

1-р үеийн K-pop охидын хамтлаг Baby V.O.X энэ жил уран бүтээлээ дахин эхлүүлж, бие даасан тоглолт хийхээр болжээ.

2025 оны есдүгээр сарын 26–27-нд Сөүл хотод тэдний бие даасан тоглолт болох бөгөөд энэ нь 2023 оны 12-р сард болсон "KBS Gayo Festival"-д дахин нэгдсэн үеэс хойших анхны томоохон тайзны эргэн ирэлт байх юм.

Baby V.O.X өмнө нь 30 жилийн ойд зориулсан тоглолт хийх талаар мөн ярьж байсан бөгөөд шинэчлэн найруулсан (remastered) цомог гаргах тухай MBC-ийн "Point of Omniscient Interference" нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан байдаг.

Мөн тэд энэ оны нэгдүгээр сард “Why” болон “Game Over” дууныхаа 2025 оны шинэ хувилбарын клип-ийг гаргаж, фенүүдээ хуучны дурсамж руу буцаан аваачсан билээ.

#Baby V.O.X