Sony Pictures болон Netflix хамтран бүтээсэн “K-pop Demon Hunters” кино нь 6‑р сарын 20-нд Netflix‑ээр нээлтээ хийжээ. K-pop сэдэвт бүрэн хэмжээний энэ анимейшн кино нь бодит байдал дээрх K-pop оддын амьдралыг маш сайн тусгаж харуулсан гэдгээрээ олны анхаарлыг татаад байна.
Ерөнхий үйл явдал
Охид муу ёрын сүнснүүдтэй шидэт чадвараараа тулалддаг. Гэхдээ тэдгээр чадвараа шүтэн бишригчдээсээ нуудаг. Тэд өөрсдийн нууцыг чанд хадгалан, эсрэг дүрийн мангасуудтай тулалдах хэрэгтэй болдог. Энэ нь бодит амьдрал дахь K-pop оддын нөхцөл байдлыг маш ойроос харуулж байгаа юм. Жинхэнэ одууд ч гэсэн тайзны ард юу ч болж байсан, өөрсдийн алдаа болон айдсаа хэзээ ч ил гаргаж болохгүй гэсэн хүлээлтэд амьдардаг. Тус кинонд Huntrix гэх хамтлаг байх ба доор гурван гишүүнээс бүрддэг байна.
Үнэндээ “KPop Demon Hunters” нь бодит K-pop ертөнцийн үнэнийг маш ойроос тусгажээ. Huntrix болон тэдний өрсөлдөгч хөвгүүдийн хамтлаг Saja Boys-ын фэнүүдийн тухай сонирхолтой дүрслэл зэрэг нь яг л Солонгосын томоохон тоглолтын танил дүр зураг мэт мэдрэмж төрүүлнэ.
Saja Boys хамтлагийн "Soda Pop" нэртэй дуу нь цахим орчинд трэнд болж, фэнүүдэд өндөр сэтгэл ханамж үүсгэж буй нь ч мөн K-pop ертөнцийн жинхэнэ тоглоомын дүрэмтэй дэндүү төстэй.
Бүр хамтлагийн гишүүд хоорондоо зөрчилдөж, маргасны дараа тайван уур амьсгалтайгаар чимээгүй ярилцаж, ойлголцохыг хичээх хэсгүүд бодит K-pop хамтлагуудын дунд байдаг уламжлалт заншлыг тусгажээ. Ярилцлага өгөхдөө олон K-pop хамтлагууд “дотоод маргааныг зохицуулахын тулд тогтмол чөлөөт уулзалтууд хийдэг” гэж тайлбарладаг.
Жишээлбэл, Pledis Entertainment-ийн шинэ хөвгүүдийн хамтлаг TWS энэ уламжлалт ярилцлагад бүр нэр өгсөн байдаг нь “modakbul” буюу солонгосоор “түүдэг гал” гэсэн утгатай.
Эрх чөлөөтэй K-pop охидыг дүрсэлнэ.
Кино болон бодит K-pop ертөнцийн хоорондын хамгийн тод ялгаа нь өөрийнхөөрөө, бие даасан байдал юм. Кинонд Huntrix хамтлаг өөрсдийн карьертаа өөрсдөө хяналт тавьдаг мэт дүрслэгддэг. Тэд "Golden" нэртэй шинэ дуугаа товч дараад л цацаж чаддаг. Мөн өөр хамтлаг руу чиглэсэн diss track бичихдээ компанийн зөвшөөрөл шаардахгүй. Сөүл хотын гудамжаар маск ч үгүй, менежер ч үгүй чөлөөтэй алхдаг.
Хааяа Idol-ууд хааяа хяналтаас гарч зугтдаг. Жишээ нь Huntrix-ийн Rumi болон Saja Boys-ийн Jinoo нарын шөнийн болзоо, маскгүй уулзалт зэргээр эрх чөлөөтэй талыг их харуулдаг.
Гэвч бодит амьдралд ийм эрх чөлөө K-pop оддын хувьд огт хэвийн зүйл биш. Одууд ихэнхдээ агентлагийн хатуу хяналт доор ажилладаг. Тэд гэрээт ажилтныхаа хувьд нэг агентлагийн дүрмээр ажиллана гэхээс энэ кино шиг биш юм. Тэр тусмаа хоёр том K-pop хамтлагийн гол гишүүд менежер ч үгүй, нүдний шил ч үгүй гудамжинд болзож байна гэдэг бол хэвлэл, фэнүүдийн анхаарлыг маш хурдан татна.
Бодит K-pop одуудаас зөрсөн бусад үйл явдлууд
Кинонд Huntrix-ийн охид энгийнээр кимбаб, рамён, гукбап зэргийг идэж буйгаар гардаг.
Гэвч жинхэнэ K-pop оддын хувьд ийм хоол унд ихэнхдээ хориотой зүйл. Ялангуяа цомог сурталчлах үеэр камерын өмнө бүтэн бие, нүүрний галбирыг өөрчлөлтгүйгээр сахин хадгалах нь маш чухал байдаг. Ихэнх одод хатуу хоолны дэглэм баримталдаг бөгөөд завсарлага үедээ ч хоол хүнсээ хянасаар байдаг.
Хэрвээ Huntrix үнэхээр бодит хамтлаг байсан бол дэлхийн хэмжээний алдар нэрд хүрэхийн тулд тэдний өдөр тутмын хуваарь энэ кинонд гардаг шиг тайван биш байх байлаа.
TWICE, BLACKPINK, iTZY зэрэг хамтлагууд шинэ цомгийн сурталчилгааны дараа богинохон ч амралт эдэлдэггүй. Тэд дараагийн цомгийн бэлтгэлд шууд шилждэг. Эсвэл дэлхийн аялан тоглолтын төлөвлөгөөндөө хурдан орж олон нийтийн хараанаас гадна завгүй байдаг.
KPop Demon Hunters кино нь бүх талаараа бодит байдалтай адил байж чадахгүй нь мэдээж. Гэхдээ фэнүүд болон энгийн үзэгчдийн хувьд энэ кино нь K-pop оддын гадаад төрхийг хэрхэн бүрдүүлдэг, тэдний бодит байдлыг хэрхэн нуудаг зэргийг гайхалтай хурц өнцгөөс харуулж чадсан юм.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!