Өчигдрөөс энэ сарын 28-ныг хүртэл элсэлтийн шалгалттай холбоотой өргөдөл гомдлыг ШУТИС-ийн Т байрны 3 давхрын 307 тоотод хүлээн авч эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон шалгалтын дараа “Бал харандааны мөнгийг урьдчилж хураасан атлаа шалгалтын үеэр гардаггүй харандаа өгсөн” гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа “Танхим бүрд нөөц харандаа баллуур тавьсан. Бидэнд ийм гомдол ирээгүй” гэв.
Дүн оноо, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн АНХНЫ ОНООГ мэдээлсэн.
Харин шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулжээ. Элсэлтийн шалгалтын дүн онооны жагсаалтыг бүх шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлан мэдэгдсэн.
МХБШ-ын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарласан.
Шууд засалттай холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй гэж БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ мэдээлэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!