Энэ зуны залуусын ТРЕНД загварууд


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Зун цаг бол хувцаслалтаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх хамгийн тохиромжтой үе юм. Нарлаг, халуун өдрүүд үргэлжилсээр байгаа энэ цаг үед ямар загварууд зуны тренд болоод буйг мэдэхгүй байгаа биш биз? 2025 оны энэ зун торон даашинзнаас эхлээд Y2K загвар хүртэл олон төрлийн өвөрмөц загварын чиг хандлагууд тренд болж байна. Тэдгээрээс залуусын дунд хамгийн сонирхлыг татаад байгаа  8 тренд загварыг танилцуулж байна.

Lace буюу торон загвар

Торон хувцас нь эмэгтэйлэг, зөөлөн мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ зун нэлээд тренд болж байна. Даашинз, цамц,  өмд гээд ямар ч хувцас  торон загвартай бол загварлаг харагдах зун цаг иржээ. Энэ загвар нь нимгэн, агаар сайн нэвтрүүлэх тул халуун өдрүүдэд тохиромжтой юм.

Boho

Boho хэв маяг нь чөлөөтэй, тайван, бага зэрэг этгээд харагддаг хувцаслалтыг хэлдэг билээ . Урт сул даашинз, шүр сувдан чимэглэл, өвөрмөц хээтэй хувцаснууд бүгд багтана. Энэ тренд нь байгалтай ойр байдлыг өөрийн гэсэн хэв маягтай хослуулан илэрхийлдэг өвөрмөц загвар юм.

Урт шорт

Энэ зун богино шорт тренд байхаа больжээ. Түүний оронд жийнсэн урт шортнууд тренд болж байна. Жийнсэн ч гэлтгүй бусад материалан урт загварын шорт эмэгтэй, эмэгтэй загвар гэлтгүй бүгд тренд болгон их өмсөцгөөж байна.

Бүх хувцас цагаан

Өөр өнгийн хувцас өмсөлгүй бүх хувцас цагаан байх хувцаслалт нь цэвэрхэн, дэгжин харагдах тренд болж байна. Даашинз, костюм, жийнсэн өмд гээд бүгдийг цагаан өнгөөр хослуулах нь энэ зунтай зохицох цаг иржээ.

Cудалтай, хээтэй загвар

Энэ зун гэлтгүй энэ жилийн тренд загвар нь цэгэн хээтэй, шулуун судалтай загварууд байгаа билээ. Өнгөлөг хээ, босоо болон хөндлөн судалтай хувцас нь хувцаслалтанд тод өнгө, мэдрэмж нэмж өгдөг. Энэ төрлийн хувцас зуны уур амьсгалд илүү зохицох хандлагатай байна.

Цэцгэн хээтэй даашинз

Зуны гол бэлгэ тэмдэг болсон зүйл бол яах аргагүй цэцгэн хээтэй даашинз. Том эсвэл жижиг цэцгэн хээтэй, сул, бие барьсан гээд олон төрлийн даашинзнууд цэцгэн хээтэй хамт тренд болж байна. Гэхдээ жижиг гэхээсээ илүү уусалттай том цэцэгтэй даашинзнууд тренд болж байна.

Хээтэй banda

Толгойны банда эргэн тренд болж байна. Энэ зун төрөл бүрийн хээтэй, тод өнгөтэй банда үсээ боох, хүзүүндээ зүүх, цүнхэндээ зүүх зэрэг олон янзаар хэрэглэх нь тренд болжээ.

Y2K загвар

Y2K гэдэг тренд болж буй  нь 2000-аад оны эхэн үеийн загварын эргэн ирэлт болж байгааг харуулж байна. Гялалзсан материал, доор бүсэлхийтэй өмд, өнгөлөг нарны шил, богино топ зэрэг багтана. Энэ загвар нь дэгжин, залуу охидод зориулсан загвар гэж хэлж болно.

Эх сурвалж: vogue, glamour

#ТРЕНД