Зургаадугаар сарын эмэгтэй айдолуудын нэр хүндийг жагсаалтыг Jennie тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өмнөд Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын охидын хамтлагийн гишүүдийн нэр хүндийн жагсаалтыг зарлалаа.

Энэ жагсаалтыг тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 22-ны хооронд цуглуулсан өгөгдөлд үндэслэн 725 эмэгтэй айдолын оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцаа холбоо болон олон нийтийн мэдлэгт суурилан гаргасан байна.

BLACKPINK хамтлагийн Jennie 6,768,209 оноогоор жагсаалтыг дахин тэргүүлжээ. Түүний түлхүүр үгсийн шинжилгээнд “Ruby”, “шилдэг цомог”, “Jennie style” зэрэг үгс өндөр оноо авсан бол холбоотой үгсийн хувьд “давтагдашгүй”, “хандивлах”, “ялалт байгуулах” гэх мэт үгс тэргүүлжээ.

IVE хамтлагийн Jang Won Young 6,413,541 оноотойгоор хоёрдугаар байраа хадгалж, тавдугаар сараас хойш нэр хүндийн индекс нь 3.26 хувиар өссөн байна.

Мөн IVE-ийн An Yu Jin 3,948,614 оноотойгоор гуравдугаар байрт орж иржээ.

aespa хамтлагийн Winter 3,713,338 оноотойгоор дөрөвдүгээр байрт орсон ба энэ нь өмнөх сараас хойш 35.01 хувийн өсөлттэй байна.

Эцэст нь, BLACKPINK-ийн Rosé 3,169,855 оноогоор тавдугаар байрыг эзэлсэн ба энэ нь тавдугаар сараас хойш 42.32 хувиар өссөн үзүүлэлт байлаа.

  1. BLACKPINK’s Jennie
  2. IVE’s Jang Won Young
  3. IVE’s An Yu Jin
  4. aespa’s Winter
  5. BLACKPINK’s Rosé
  6. Red Velvet’s Joy
  7. Girls’ Generation’s Taeyeon
  8. IVE’s Rei
  9. cignature’s Jeewon
  10. BLACKPINK’s Jisoo
  11. aespa’s Ningning
  12. Red Velvet’s Wendy
  13. OH MY GIRL’s YooA
  14. Red Velvet’s Irene
  15. IVE’s Liz
  16. Red Velvet’s Seulgi
  17. OH MY GIRL’s Arin
  18. IVE’s Gaeul
  19. LE SSERAFIM’s Kim Chaewon
  20. TWICE’s Sana
  21. aespa’s Giselle
  22. TWICE’s Jeongyeon
  23. TWICE’s Jihyo
  24. IVE’s Leeseo
  25. TWICE’s Mina
  26. aespa’s Karina
  27. i-dle’s Miyeon
  28. OH MY GIRL’s Mimi
  29. ITZY’s Yuna
  30. Red Velvet’s Yeri

#нэр хүндийн жагсаалт #охидын хамтлаг