Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлж байна. Элсэлтийн шалгалт дөрөв хоног үргэлжилж, дууссан.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа дараах мэдээллийг өглөө.
-43 318 хүүхэд энэ шалгалтад орж, тэднээс 20500 нь эрэгтэй, 22 мянга нь эмэгтэй шалгуулагч байсан.
Орон нутагт 21 мянга, нийслэлээс 21 мянган хүүхэд шалгалтад оржээ. Улс даяар 3000 багш шалгалтын зохион байгуулалтад оролцжээ. Энэ шалгалтыг 2006 оноос хойш ижил зохион байгуулалттайгаар явуулж байна гэв. Шалгалтын асуултуудыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар боловсруулж, мөн тэдний тусламжтайгаар орон даяар тараасан. Үүнтэй холбоотой ямар нэг асуудал гараагүй.
3600 хүүхэд шалгалтын оноогоо дүйцүүлсэн. 2025 онд нийт 10 хичээлээр шалгалт өгчээ. 800 оноо авсан шалгуулагчдын тоог мөн танилцуулав. Энэ онд нийт 171 хүүхэд 800 оноо авчээ.
Өмнөх онуудын шалгуулагчдын дундаж оноотой харьцуулахад энэ жилийнх огцом буураагүй, ижил байсан гэв. Шалгалтыг зохион байгуулах, авах, шалгалтын асуултуудыг стандартаар баталсан байдаг. Энэ онд өмнөх оныхоос 1000 орчим хүүхдээр шалгуулагчийн тоо өссөн.
-Хэд хэдэн хүүхэд гар утастайгаа нэвтэрсэн гэж үнэн үү?
-Долоон хүүхэд утастайгаа орсон байсныг металл илрүүлэгчээр илрүүлсэн. Шалгалтын байрны үүдэнд металл илрүүлэгч байршуулсан байдаг.
-Нийгмийн хичээлийн шалгалтад тэтгэвэр хэрхэн тогтоох тухай асуусан уу?
-Энэ асуулт сурах бичигт бий. Тэтгэвэр тогтоох аргачлалыг сурах бичигт тодорхой тайлбарласан тул агуулгын дагуу шалгалт авсан. Жил бүр 30 хүн шалгалтын асуултуудыг боловсруулдаг. Тэдний дунд ЕБС болон их, дээд сургуулийн багш нар ч бий. Тэд элсэлтийн шалгалтын өмнө вакуумжсан орчинд ажиллан, асуултуудыг боловсруулдаг. Сурагчид нь олимпиадуудад өндөр амжилт үзүүлсэн багш нар ч энэ багт бий.
Элсэлтийн шалгалт нь уралдаант шалгалт юм. Бүх хүүхэд бүх даалгаврыг хийхгүй. Үүний тулд хүүхдээс хурд шаардана. Өмнөх жилүүдэд хүүхдүүд ямар даалгаврыг ямар хугацаанд гүйцэтгэснийг бид бүртгэж байдаг. Тэр дагуу асуулт, хугацааг тогтоодог.
Боловсролын үнэлгээний төвийн Мэдээллийн технологийн газрын захирал дараах мэдээллийг өглөө.
-Шалгуулагч хүүхдийн оноонуудыг блокчэйнд байршуулдаг. Их дээд сургуулиуд оноог татаж авдаг. Ингэхдээ сургууль бүрийн татаж авах хугацаа өөр өөр байдаг. Жишээ нь МУИС хамгийн олон хүүхдийн оноог татаж авдаг тул уддаг. Их сургуулийн системүүд өөр.
Элсэлтийн шалгалтад хүнд асуултууд асуугаагүй, шалгалтын дундаж өмнөх оныхоос буураагүй, тогтвортой байна.
Өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш өргөдөл гомдол хүлээж авна. Ямар ч гомдлыг үлдээхгүй. 10 хүнийг энэ ажилд томиллоо.
Хөтөлбөрт багтаагүй зүйлийг хүүхдээс асуугаагүй. Бүх дүн гарч дууссан. Хүүхдийн харандаа хугарсан бол нөөц харандаа байсан. Бид жил бүр нөөц харандаа, баллуур тавьдаг. Хүүхдүүд материалтайгаа танилцаж болно.
Манай систем хакердуулаагүй. Матеаматик, нийгмийн хичээлд хамгийн олон хүүхэд шалгуулсан тул дөрвөн цагаар хоцорч оноог танилцуулсан. Шалгуулагчдыг шалгах процесс удсан гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!