YG Энтертэйнмэнт шинэ охидын хамтлагийн хоёр дахь гишүүнийг танилцуулжээ.
Өнгөрсөн сард YG Энтертэйнмэнтийн үүсгэн байгуулагч Ян Хён Сүг дөрвөн гишүүнтэй цоо шинэ охидын хамтлаг байгуулахаар төлөвлөж буйгаа зарлаж, уг төслийг одоогоор “NEXT MONSTER” нэрээр нэрлээд байгаа билээ.
Өчигдөр YG Энтертэйнмэнт албан ёсоор хамтлагийн хоёр дахь гишүүн болох Chanya-г танилцууллаа.
14 настай Chanya Тайландаас гаралтай бөгөөд YG-д хоёр жил найман сар бэлтгэгдсэн. Тэрээр тай, англи, солонгос хэлээр ярьдаг.
Үүнээс өмнө YG анхны гишүүн Эвеллиг рэп ковер болон бүжгийн үзүүлбэр бүхий видеогоороо танилцуулсан билээ.
Харин доорх видеоноос Chanya Olivia Rodrigo-ийн “the grudge” дууг хэрхэн дуулж буйг үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!