BIGBANG-ийн G-Dragon болон Lee Joo Yeon нарын романтик харилцааг үгүйсгэлээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BIGBANG-ийн G-Dragon-ийн агентлаг нь өмнөх After School хамтлагийн гишүүн Lee Joo Yeon-тэй романтик харилцаатай гэсэн шинэ цуурхлыг няцаалаа.

Хоёр од анх 2017 онд үерхэж байгаа гэх цуурхал гарах үед аль аль агентлаг нь тэдний хооронд романтик харилцаа байхгүй гэдгийг үгүйсгэж байсан юм. Гэвч G-Dragon болон Lee Joo Yeon нарын хоорондох холбогдолтой цуурхал үргэлжилсээр байсан бөгөөд саяхан Lee Joo Yeon-ийн нийтэлсэн зурагны ард G-Dragon-ийн гэрийн дотоод орчинтой төстэй зүйл байгаа нь зарим шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж, тав дахь удаагаа үерхэж байгаа гэх цуурхал дэгдсэн юм.

6-р сарын 6-нд G-Dragon-ийн агентлаг Galaxy Corporation дараах мэдэгдлийг гаргалаа:

“Бид та бүхэнд G-Dragon болон Lee Joo Yeon нарын талаар тархаж буй үерхэлтэй холбоотой цуурхал худал болохыг мэдэгдэж  байна.

Баярлалаа.” гэжээ.

#G-Dragon #Lee Joo Yeon