Хурим, үдэшлэг болон бүх баярт тохирох 8 зуны даашинз


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Зун бол хурим, үдэшлэг, баяр наадам гээд төрөл бүрийн арга хэмжээ өрнөдөг улирал. Стиль, тав тух, тохиромжтой байдлыг хослуулсан даашинзыг зөв сонгож чадвал тухайн мөчийг улам гоё сайхан болгодог. Бүхий л арга хэмжээнд зохицох, дур булаам зуны 8 даашинзыг танилцуулж байна.

1. Богем (boho) урт даашинзууд

Эрх чөлөөг мэдрүүлэх богем стильтэй урт даашинзууд нь зөөлөн пастель, товойн гарсан хатгамал, торон чимэглэлтэй байх нь элбэг. Saint Laurent болон Chloé брэндүүдээс урам авсан богем даашинзууд нь хуримын зочдын хувцаслалтын гол чиг хандлага болох төлөвтэй. Ялангуяа хөдөө эсвэл далайн эргийн хуримд гоёлын аксесуартай хослуулахад тохиромжтой. Торон болон тунгалаг материалууд давамгайлсаар байх болно.

2. Нэг мөртэй даашинз


Орчин үеийн бөгөөд дэгжин харагдахыг хүсвэл нэг мөртэй даашинзыг сонгоорой. Энэхүү асимметрик загвар нь ихэвчлэн тод өнгөтэй, 2025 оны трендэд багтсан бөгөөд дизайнеруудын цуглуулгад өргөнөөр багтаж байгаа. Энэ нь хуримын зочдын даашинзны хувьд дэгжин сонголт юм.

3. Бүсэлхийгээрээ зураастай даашинз (drop-waist)


Винтэж мэдрэмж төрүүлдэг энэхүү загвар нь биеийн галбирыг уртасгаж өвөрмөц, цэгцтэй дүр төрхийг бий болгодог.  Баск эсвэл drop-waist загварууд нь биеийн дээд хэсгийг уртасгаж, байгалийн бүсэлхийн доогуур сууснаар туранхай харагдуулдаг. Энэхүү ‘V’ хэлбэртэй загвар эргэн ирж байгаа бөгөөд түүхэн шинжтэй атлаа орчин үеийн өнгө аясыг хослуулдаг.

4. Бөмбөлөгтэй даашинз


Полка бөмбөлөгтэй даашинз нь өдөр, оройн аль ч арга хэмжээнд зохимжтой. Rixo брэндийн үүсгэн байгуулагч Хенриэтта Рикс хэлэхдээ, “хамгийн сайн хуримын зочны даашинз бол өдрийн турш өмсөж, шөнийн бүжгийн талбай руу ч очиж болох  загвар” гэжээ.

5. Металл өнгийн даашинз

Үдшийн арга хэмжээнд анхаарал татахыг хүсвэл металл өнгийн даашинз хамгийн тохиромжтой. Энэхүү загвар нь гялалзсан материал, гялтганасан чимэглэлтэй байна. Ийм төрлийн даашинз нь албан ёсны зун цагийн арга хэмжээнд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ.

6.Романтик ruffled даашинз


Эмэгтэйлэг хэв маягийг илэрхийлэх романтик рюшейтэй даашинз нь зуны цэцэрлэгийн үдэшлэг, гадаа тэмдэглэлт үйл явдлуудад яг тохирно. Том эсвэл жижиг рюш чимэглэл нь хөдөлгөөн, бүтэц нэмдэг тул таны загварлаг төрхийг улам хөөрхөн болгоно.

7. Жижиг цагаан даашинз


Зуны үйл ажиллагаанд сонгодог хар даашинзыг орлох шинэлэг сонголт бол жижиг цагаан даашинз юм. Нимгэн маалинган, хөвсгөр шифон зэрэг материалаар хийгдсэн байж болох ба хөнгөн, нимгэн байдал нь халуун өдөр өмсөхөд тун тохиромжтой. Түүнчлэн энгийн хуримын даашинз хэлбэрээр ч өмсөж болно.

8. Хүзүүгээрээ уяатай (halterneck) даашинз

Мөрөө ил гаргаж, гоо үзэсгэлэнгээ харуулахыг хүсвэл хүзүүгээрээ ороож уядаг halterneck загвар тохиромжтой. Хар, ягаан, цэнхэр зэрэг өнгө давамгайлахын сацуу эмэгтэйлэг, хөвсгөр загвар эрэлттэй хэвээр байна.” Энэ нь коктейль арга хэмжээ болон загварлаг, орчин үеийн төрх шаардсан арга хэмжээнд тохиромжтой.

ХОЦРОГДСОН ЗАГВАРУУД


Шинэ трендийг дагахын хажуугаар хоцрогдсон загвараас зайлсхийх нь чухал. Нэгэн үе трэнд байсан бариу, bandage загварын даашинзууд одоо дэндүү хуучирсан харагдаж магадгүй. Мөн хэт задгай, ил гаргасан загварууд нь хурим болон албан ёсны арга хэмжээнд тохиромжгүй байдаг бөгөөд орчин үеийн дэгжин төрх нь илүү даруухан, хүндэтгэлтэй байдалтай байвал тохиромжтой.

#зуны даашинз