Баянзүрх Өсвөрийн Улаанзагалмайн гишүүд өнөөдөр Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрт зориулан флаш моб бүжлээ.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу өсвөрийн улаанзагалмайн гишүүн 230 хүүхэд багачууд өөрсдийн дуу хоолойг нэгтгэж байгаа нь энэ юм.
Тэд зөвхөн үйлдлээрээ нэгдээд зогсохгүй иргэдэд “Гамшгийн үед танд туслах гарын авлага”, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах танилцуулга тараалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх