Зуны эхний сар к-драма сонирхогчдын хувьд уйдах завгүй байх нь ээ. Хайр дурлал, адал явдал, уран зөгнөл, нууцлаг үйл явдал гээд бүхий л төрлийн сонирхолтой зохиолтой шинэ цувралууд нээлтээ хийх гэж байна. Тэгвэл энэ зургаадугаар сард ямар ямар кино нээлтээ хийх бол? Хамтдаа сонирхоцгооё.
“MERCY FOR NONE”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 6
Гол дүрд: So Ji Sub, Huh Joon Ho
Нийт анги: 7 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/
Нам Ги Жүн бол улсдаа томд тооцогддог Бунсан бүлгийн гишүүн. Харин түүний дүү Нам Ги Сог Бунсан бүлгийн өрсөлдөгч, дайсан гэгдэх Жувун бүлэгт элсэнэ. Ах нь дүүгийнхээ төлөө зүүн хөлийнхөө шагайн шөрмөсийг таслуулан байж, өөрийн бүлгээсээ гарна.
11 жилийн дараа ах нь энгийн л тайван амьдралаар амьдарч, зарим газруудад ундаа нийлүүлэн ажиллаж байв. Түүний дүү Нам Ги Сог одоо бүлгийнхээ хамгийн хоёр дахь том дарга нь болжээ. Гэсэн хэдий ч тодорхойгүй шалтгаанаар дүү нь амиа алддаг. Дүүгийнхээ нууц үхлийн хэргийг илрүүлж, өшөөгөө авахаар Нам Ги Жүн 11 жилийн өмнө орхисон гэмт хэргийн ертөнцдөө дахин эргэн орж буйгаар үйл явдал өрнөнө.
“THE FIRST NIGHT WITH THE DUKE”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 11
Гол дүрд: Seohyun, Ok Taec Yeon
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Их сургуулийн оюутан К санамсаргүй байдлаар унших дуртай түүхэн роман руугаа орно. Тэрээр баян язгууртны гэр бүлийн охин Ча Сүн Чэкийн дүрээр иржээ. Ча Сүн Чэк нь романы гол дүрийн эрэгтэй болох Ли Бёнтай учирч, санамсаргүй байдлаар хамтдаа хононо. Ли Бён бол хааны удам угсаатай, хүйтэн хөндий зан ааштай ч царайлаг төрх, тулааны ур чадвартай нэгэн юм.
Уг романы зохиолоор Ли Бён нь Жо Ин Э гэх гол дүрийн эмэгтэйд хайртай болж, аз жаргалтай амьдрах ёстой. Гэтэл Ча Сүн Чэк гарч ирснээр гол дүрийн залуу түүнд татагдаж эхэлснээр зохиолын агуулга тэр чигтээ өөрчлөгдөнө.
“OUR MOVIE”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 13
Гол дүрд: Nam Koong Min, Jeon Yeo Been
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Ли Жэ Ха бол кино найруулагч. Түүний анхны кино нь дэлхий даяар алдаршсан гайхалтай уран бүтээл болсон. Гэвч Ли Жэ Ха дараагийн кино маань бүтэлгүйтчих вий гэсэн айдсаасаа болж таван жилийн турш ямар ч кино хийгээгүй аж. Ингээд таван жилийн дараа зориглож, киноныхоо ажилд дахин шамдана. Зохиолын судалгаа хийх явцдаа Ли Да Им гэх бүсгүйтэй танилцдаг. Тэрээр жүжигчин болохыг мөрөөддөг бөгөөд эдгэшгүй ховор өвчин тусжээ. Ли Да Им бүсгүй Ли Жэ Ха найруулагчийн зохиолд нь тусалж, зөвлөгөө өгөх явцдаа тэд бие биедээ татагдаж эхэлнэ.
“HUNTER WITH A SCALPEL”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 16
Гол дүрд: Park Ju Hyun, Park Yong Woo, Kang Hoon
Нийт анги: 16 /нэг анги нь 30 минут үргэлжилнэ/
Сео Сэ Хён бол салбартаа тэргүүлэгч, чадварлаг задлан шинжилгээний эмч. Нэгэн цогцост шинжилгээ хийж байх үедээ тэрээр сонин зүйл олж мэддэг. Түүний аав бол аймшигтай цуврал алуурчин. Задлан шинжилгээ хийж буй цогцос нь аавынх нь хийсэн хэрэг гэдгийг тэр мэдсэн байв. Улмаар Сео Сэ Хён эцэг Юн Жо Кюныг олж илрүүлэхээр тэмцэнэ. Түүнтэй хамт хүчирхийллийн гэмт хэргийн хэлтсийн ахлагч Жон Жон Хён ажиллана.
“SALON DE HOLMES”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 16
Гол дүрд: Lee Si Young, Jung Young Joo, Kim Da Som, Nam Gi Ae
Нийт анги: 10
Энэхүү кино нь гэрийн ажилд дарагдаж, бусдад үл тоогдсон дөрвөн гэрийн эзэгтэйн түүхийг өгүүлнэ. Тэд орон сууцныхаа хороололд үүссэн асуудлыг шийдэж, муу хүмүүсийг шийтгэхээр хамтран ажиллана.
“I AM A RUNNING MATE”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 19
Гол дүрд: Yoon Hyun Soo, Lee Jung Sic, Choi Woo Sung, Hong Hwa Yeon
Нийт анги: 8 /нэг анги нь 40 минут үргэлжилнэ/
Сэ Хүн бол сурлагатай үлгэр жишээ сурагч. Гэвч нэгэн өдөр автобусанд тохиолдсон таагүй үйл явдлын дараа “Босогч” гэх ичгүүртэй хочтой болно. Ангийн дарга Вон Дэ түүнд удахгүй болох сургуулийн зөвлөлийн сонгуульд хамтрагч нь болохыг санал болгоно. Нэр хүндээ сэргээх хэрэгтэй болсон Сэ Хүн саналыг нь зөвшөөрдөг. Гэтэл удалгүй тэрээр Вон Дэгийн 12 дахь хамтрагч болохоо мэдэж, доромжлуулсан мэт санагддаг. Ингээд тэрээр олны дунд нэр хүндтэй Сан Хёны багт нэгдэхээр шийдэж буйгаар үйл явдал өрнөнө.
“HEAD OVER HEELS”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 23
Гол дүрд: Choi Yi Hyun, Choo Yeong Woo
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Пак Сон А ахлах ангийн сурагч хэдий ч шөнө “Тэнгэрийн дагина Чон Жи” гэх нэртэй бөө болж хувирдаг. Тэрээр бөөгийн ажил хийхдээ хэн болохоо нууцлахын тулд царайгаа халхалдаг. Чон Жи дагина гэдгээрээ алдартай бөгөөд ирээдүй, өвчин зовлон, хувь тавилан зэрэг олон асуудлаар ханддаг олон үйлчлүүлэгчтэй.
Нэгэн шөнө Бэ Гён Ү ээжийнхээ хамт Чон Жи дагиныг зорин ирдэг. Чон Жи түүнийг харсан даруйдаа сэтгэл алдардаг ч Бэ Гён Үгийн хувь тавиланд үхэл ойрхон байгааг олж харна. Маргааш нь Бэ Гён Ү түүний ангид нь шинэ сурагч болон шилжиж ирнэ. Үүнээс хойш Пак Сон А түүнийг үхэх хувь тавилангаас нь аврахаар бүх чадлаараа тэмцэж буйгаар үйл явдал өрнөнө.
“SQUID GAME SEASON 3”
Цацагдах өдөр: Зургаадугаар сарын 27
Гол дүрд: Lee Jung Jae, Lee Byung Hun, Wi Ha Joon
Энэхүү бүлэг нь зөвхөн амьд гарах тэмцлийн тухай биш шударга ёс, өшөө авалтын тухай илүүтэй өгүүлэх юм. Гол дүр болох Сон Ги Хүн өшөө авах хүсэлд автаж, тоглоомыг удирддаг залуутай эцсийн тулаандаа бэлдэнэ. Түүний жинхэнэ хэн болох, яагаад энэ аймшигт тоглоомыг зохион зэрэг нь эл бүлэгт ил болох нь ээ. Энэ үеэр өмнөх тоглоомоос үлдсэн тоглогчид дахин цаашаа тоглоомоо үргэлжлүүлнэ. Шат ахих тусам тоглоом улам эрсдэлтэй, биелүүлэхэд хэцүү болж тоглогчид хүн чанараа алдан, галзуурч буйгаар үйл явдал өрнөх аж.
Эх сурвалж: MyDramaList, Asian Wiki
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!