“Grow with Google” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
УРЖИГДАР
 

Google компанийн албан ёсны эрхтэйгээр мэдээллийн технологийн мэргэжлийн ур чадвар олгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Grow with Google Mongolia” тэтгэлэгт хөтөлбөр нээгджээ. 

Уг тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын цахим шилжилт, хиймэл оюу ухаан, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, тус салбарт манлайлагчдыг чадавхжуулах, дутагдаж буй хүний нөөцийг шинээр бүрдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн ур чадварыг залуучуудад эзэмшүүлж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн өндөр ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчинг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх юм.

2025 онд “Grow with Google” хөтөлбөрийн хүрээнд Google компани болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран 350 оролцогчийг (зуны хөтөлбөрт) 90–100%-ийн тэтгэлэгт хамруулах юм. Энэхүү хөтөлбөр нь цахим болон танхимын сургалтыг хослуулсан, ажлын байранд бэлдэх зөөлөн ур чадварын сургалт, коммьюнити үйл ажиллагаа болон “Grow with Google Challenge” төслийн тэмцээн гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2025 оны 06 сарын 14-ний өдрөөс 08 сарын 25 хүртэл

Энэ удаагийн хөтөлбөрт бүтээмжид чиглэсэн хиймэл оюуны ур чадвар эзэмших агуулга багтсан бөгөөд ирээдүйн ажлы байранд шаардлагатай хүний ур чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжтой. Цахим сургалт нь Coursera платформ дээр англи хэлээр явагдах бол танхимын сургалт нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багш нарын удирдлага дор цахим хичээлийг бататгах, зах зээлийн бодит туршлага, зөөлөн ур чадвар (soft skill), ноу хауг эзэмших гэсэн хэсгүүдтэйгээр
3 сарын хугацаанд явагдана.

Дараах зургаан чиглэлээс хүссэн мэргэжлээ сонгон суралцахад тань мэргэжлийн багш, хамт олон дэмжиж ажиллана.

  • 1. Дижитал маркетинг & цахим худалдаа / Digital Marketing & E-Commerce
  • 2. Төслийн удирдлага / Project Management
  • 3. Цахим аюулгүй байдал / Cybersecurity
  • 4. Ахисан түвшний өгөгдөл шинжилгээ / Advanced Data Analytics
  • 5. UX дизайн / UX Design
  • 6. Мэдээллийн технологийн автоматжуулалт/ IT automation with Python

Онол, практик мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх Google Career Certificate мэргэжлийн гэрчилгээ олгох хөтөлбөрийн хүрээнд дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдэд дадлага хийх, карьерын шинэ замаа эхлүүлэхэд тань хөшүүрэг болох давуу талтай. 

Хөтөлбөр нь дараах шаардлагуудыг хангаж буй 18-35 насны залуучуудад нээлттэй. 
/Хүртээмжтэй байдлын үүднээс зорилтот бүлгийн иргэдээс зарим нөхцлийг шаардахгүй, тусгай хэрэгцээг харгалзан үзнэ/

  • 1. Хөтөлбөрт 100% хамрагдах цаг зав болон боломжтой байх /хөтөлбөрт элсэгч нартай хариуцлагын гэрээ байгуулах тул та цаг заваа сайтар нягтлаарай
  • 2. Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • 3. Бие даан суралцах дадалтай
  • 4. Өсөж дэвжих чин хүсэл эрмэлзэлтэй
  • 5. Мэргэжил харгалзахгүй их сургуулийн голч оноо 2.5-с дээш /их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан, төгсөгч нарт тавигдах шаардлага/

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 06 сарын 06-ны 23:59 цаг
Дэлгэрэнгүй мэдээлэл: ⁦⁦https://www.facebook.com/GwGMongolia/

Эх сурвалж: Grow with Google Mongolia

#Grow with Google #тэтгэлэг #мэдээ