Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Идэрчүүдийн футзалын лиг” хоёр долоо хоногийн хугацаанд амжилттай явагдаж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
Идэрчүүдийн футзалын УАШТ-ий шөвгийн наймд шалгарсан 15, 17 хүртэлх насны багууд энэ сарын 09-21-ны хооронд “Идэрчүүдийн футзалын лиг”-т хүч үзэхэд 17 хүртэлх насанд
Харин 15 хүртэлх насны шилдэг багууд өчигдөр медалийн төлөөх чухал тоглолтуудаа хийхэд
Хаалтын үйл ажиллагааны үеэр “Идэрчүүдийн футзалын лиг”-ийн шилдгүүдийг шалгаруулахад 15 хүртэлх насны шилдэг хаалгачаар “Хараацай” клубын Б.Цэнгүүн тодорсон бол 17 хүртэлх насны шилдэг хаалгачаар “Дэрэн” клубын А.Мэндбаяр нэрлэгдлээ.
Лигийн туршид хамгийн олон гоол оруулсан шилдэг довтлогчдоор 15 хүртэлх насанд “Солонго Халиун-Од” клубын О.Есү-очир, 17 хүртэлх насанд “ДМЮ” клубын Т.Анхбаяр нар шалгарсан бол хамгаалалт, довтолгоонд жигд оролцсон шилдэг тоглогчдоор 15 хүртэлх насанд “Арвис” клубын Б.Намсрайдорж, 17 хүртэлх насанд “Унаганууд” клубын Б.Идэрбат нар тодорлоо.
Харин ирээдүйн үндэсний шигшээ баг, лигийн шилдэг тоглогчдын чадварлаг тоглолтыг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны хоёрдугаар зэрэглэлтэй шүүгч Э.Нямсайхан шалгарч, “Идэрчүүдийн футзалын лиг”-ын аваргууд алтан цомоо өргөлөө.
Б.Цэнгүүн /Хараацай/ 15 хүртэлх насны шилдэг хаалгач
А.Мэндбаяр /Дэрэн/ 17 хүртэлх насны шилдэг хаалгач
Б.Идэрбат /Унаганууд/ 17 хүртэлх насны шилдэг тоглогч
Э.Нямсайхан /МХБХ-ны 2-р зэрэглэл/ шилдэг шүүгч
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх