Imperial College London нь Times Higher Education-ны World University Rankings болох дэлхийн шилдэг их сургуулийн 2025 оны жагсаалтад 9-д жагсаж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй судалгааны их сургуулиудын нэг юм.
1907 онд Их Британийн нийслэл Лондон хотод үүсгэн байгуулагдсан тус сургууль нь 20-р зууны шинжлэх ухааны эрин үеийн эхлэлтэй зэрэгцэн нээгдэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн дэлхийн технологи, инновацын тэргүүлэгч төвүүдийн нэг хэвээр байна.
Уг сургуулийн үүсэл гарал нь Английн хатан хаан Викториягийн нөхөр, ханхүү Альберт-аас эхлэлтэй. Тэрээр 19-р зууны дунд үед Лондонгийн South Kensington дүүргийг соёл, шинжлэх ухаан, боловсролын цогцолбор болгохоор зорьж музей, их сургууль, Royal Albert Hall зэрэг байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэх санаачилга гаргажээ. Түүний энэ үзэл санаа “Albertropolis” хэмээн нэрлэгддэг болсон бөгөөд үүний үр дүнд Imperial College London-ий үндэс тавигдсан аж.
Imperial College нь зөвхөн шинжлэх ухаан, бизнесийн чиглэл дээр л төвлөрдгөөрөө бусад их сургуулиудаас ялгаатай. Үүнд байгалийн шинжлэх ухаан, инженер, анагаах ухаан, бизнес гэсэн 4 чиглэл багтдаг.
Жил бүр өргөдөл илгээгчдийн зөвхөн 14.3% нь тэнцдэг маш өрсөлдөөнтэй сургууль юм.
Imperial-ийн чансаа:
Imperial College нь одоогийн байдлаар бакалаврын 9,000 орчим, түүнээс дээш түвшний 11,000 гаруй оюутантай бөгөөд нийт оюутны 60% нь олон улсын оюутнууд байдаг. Багш, оюутны харьцаа нь 1:18 бөгөөд ихэнх анги нь 30-аас доош оюутантай.
Оюутнуудад зориулсан 370 гаруй клуб, нийгэмлэг, оролцооны бүлгүүд байдаг бөгөөд үүнд робот техник, сансар судлал, хөрөнгө оруулалт, кпоп, уран зохиол, театр, видео тоглоом, гүйлт, сайн дурын ажил гэх мэт маш өргөн хүрээний хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд багтдаг.
Imperial нь нээлт, бүтээл, туршилтын их сургууль юм. Оюутнууд аль нэгдүгээр курсээсээ эхлэн лабораторид ажиллах, гарааны бизнес эхлүүлэх, олон улсын судалгаанд оролцох, Элон Маскийн SpaceX, AstraZeneca, Google, IBM зэрэг компаниудтай хамтарсан төсөл дээр ажиллах боломжтой гэх мэт олон боломжууд байдаг.
Мөн уг сургуулийн дэргэдэх Imperial Enterprise Lab, Data Science Institute, White City Innovation District зэрэг төвүүд оюутнуудын санаа, судалгааг бодитоор хэрэгжүүлэхэд тусалдаг.
Imperial нь MIT, ETH Zurich, Tsinghua, Tokyo University зэрэг дэлхийн шилдэг сургуулиудтай оюутан солилцоо болон хамтарсан судалгааны хөтөлбөрүүдтэй. Үүнээс харахад сургуулийнхаа нэр хүнд, хамрах хүрээгээрээ Imperial-ийн оюутнууд дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгддөг байна.
Сургалтын төлбөр нь гадаад оюутнуудад жилийн 41,650 фунт стерлинг (~$53,000) бөгөөд байр, амьдрах зардал нь 20,000 орчим фунт (~$25,000) болдог. Гэхдээ Imperial нь олон улсын оюутнуудад зориулсан Chevening, Commonwealth, Imperial Scholarships зэрэг тэтгэлгүүдтэй.
Imperial College нь Лондон хотын South Kensington хэмээх түүхэн, соёлын төвд байрладаг. Британийн музей, Royal Albert Hall, Hyde Park зэрэгтэй зэргэлдээ. Сурч байх хугацаандаа Google UK, DeepMind, AstraZeneca, McKinsey, Rolls-Royce зэрэг компаниудад оюутнууд нь дадлага хийдэг.
Төгсөгчдийн 94% нь сургуулиа төгссөний дараа 6 сарын дотор өндөр орлоготой, ажлын байранд ордог гэсэн судалгаа ч мөн байдаг байна.
Imperial-ийн 200,000 гаруй төгсөгч дэлхий даяар технологи, эрдэм шинжилгээ, засгийн газар, бизнесийн салбарт тэргүүлж байгаагаас
Зэрэг алдартай хүмүүс ч мөн багтдаг байна. Үүнээс гадна зөвхөн уг сургуулиас гэхэд л 14 ноблийн шагналтан төрж байжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!