Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилготой "Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд 21 дэх өдрөө үргэлжилж байна.
Жагсаалын зорилгыг “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, цаашлаад ёс зүйн мэдрэмжээ алдаж, улс төрийн чадамжгүй байдлаа нотолсон улс төрчдөд хяналт тавьж, хариуцлага тооцох улс төрийн соёлыг олон нийтэд түгээх” гэж зохион байгуулагчид онцолж буй.
Харин өнөөдөр "Огцрох амархан" жагсаал "Огцруулах Даваа гараг" уриатайгаар үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайдыг хөрөнгө орлогоо нотлохыг, огцрохыг тууштай шаардсаар байгаа иргэд нэг дор, бүх хүчээрээ эвлэлдэн нэгдэж Төв талбайд цуглах юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!