Энэ зун гарах кинонуудыг танилцуулж байна.Цувралууд:
1. Wednesday – 2-р улирал 1-р хэсэг
2025 оны 8-р сарын 6-нд Netflix дээр.
Nevermore Academy-д эргэн ирэх Wednesday Addams шинэ улиралдаа илүү харанхуй, нууцлаг адал явдлуудтай тулгарна. Тэрээр гэр бүл, найз нөхөд, шинэ нууцууд болон хуучин дайснуудынхаа дунд өөрийгөө олохыг хичээнэ. Энэ улиралд шинэ дүрүүд нэмэгдэж, түүх улам гүнзгийрнэ. Season 2-ын 2-р хэсэг харин 9-р сарын 3-нд гарахаар байна.
2. Squid Game – 3-р улирал
2025 оны 6-р сарын 27-нд Netflix дээр.
Энэ улирал нь цувралын сүүлчийн улирал бөгөөд тоглогчид эцсийн сорилтод оролцоно. Gi-hun болон Front Man-ийн хоорондын сөргөлдөөн улам хурцдаж, тоглоомын жинхэнэ зорилго ил болно.
3. The Summer I Turned Pretty – 3-р улирал
2025 оны 7-р сарын 16-нд Prime Video дээр.
Jenny Han-ийн романаас сэдэвлэсэн энэхүү цувралын сүүлийн улиралд Belly, Conrad Jeremiah нарын хайрын гурвалжин төгсгөлөө олохоор байна. Belly-ийн сонголт, гэр бүлийн асуудлууд, найз нөхдийн харилцаа зэрэг олон сэдвийг хөндөнө.
4. Ginny & Georgia – 3-р улирал
2025 оны 6-р сарын 5нд Netflix дээр.
Цуврал нь хоёрдугаар бүлгийн төгсгөлөөс буюу Georgia хуриман дээрээсээ баривчлагдах мөчөөс үргэлжилнэ. Georgia-ийн өнгөрсөн нууцууд ил болж, Ginny-ийн өсвөр насны асуудлуудтай зэрэгцэн гэр бүлийн харилцаа шинэ сорилтуудтай тулгарна.
5. The Bear – 4-р улирал
2025 оны 6-р сарын 25-нд Hulu дээр.
Шеф Carmy болон түүний багийн гал тогооны амьдралын дараагийн бүлэг эхэлнэ. Тэд шинэ ресторан нээж, амжилт, бүтэлгүйтэл, хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг хичээнэ.
6. The Gilded Age – 3-р улирал
2025 оны 6-р сарын 22-нд HBO дээр.
19-р зууны Нью-Йоркийн нийгмийн давхаргын тэмцэл, тансаг амьдралын дүр зураг үргэлжилнэ. Шинэ дүрүүд нэмэгдэж, хуучин гэр бүлүүдийн хоорондын өрсөлдөөн улам хурцдана.
7. Ironheart – Marvel цуврал
2025 оны 6-р сарын 24-нд Disney+ дээр.
MIT-ийн оюутан Riri Williams өөрийн технологийг ашиглан шинэ супер баатар Ironheart болж хувирна. Тэрээр гэр бүл, найз нөхөд, өөрийн үнэт зүйлсийнхээ төлөө тэмцэнэ.
КИНОНУУД:
8. Final Destination 6
2025 оны 5-р сарын 16-нд.
Үхлээс зугтах боломжгүй гэдгийг дахин сануулах аймшгийн шинэ бүлэг шинэ дүрүүд, шинэ адал явдлуудтайгаар эргэн ирж байна.
9. Lilo & Stitch (2025)
2025 оны 5-р сарын 23-нд.
Уг Disney-ийн live шинэчилсэн хувилбар нь гэр бүлийн үнэ цэнийг шинэ өнцгөөс харуулна. Киноны төгсгөлийг өөрчилсөн нь зарим үзэгчдийн шүүмжлэлд өртсөн ч, амжилттай байж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.
10. Karate Kid: Legends
2025 оны 5-р сарын 30-нд.
Jackie Chan, Ralph Macchio нар дахин нэгдэж, шинэ үеийн тулаанчийг сургана.
11. Jurassic World: Rebirth
2025 оны 7-р сарын 2-нд.
Scarlett Johansson, Mahershala Ali нарын тоглосон шинэ адал явдал, шинэ мутаци динозавруудтай кино гарах нь ээ. Тэдний зорилго нь динозавруудын ДНХ-г ашиглан хүн төрөлхтний амьдралыг сайжруулах эм бүтээх явдал юм.
12. Superman (2025)
2025 оны 7-р сарын 11-нд.
James Gunn-ийн найруулсан шинэ Superman кино юм. Энэхүү кино нь өмнөх хувилбаруудаасаа богино ч, илүү сонирхолтой, товчхон байх болно.
13. 28 Years Later
2025 оны 6-р сарын 20-нд.
Danny Boyle-ийн найруулсан, 28 Days Later-ийн үргэлжлэл кино юм.
14. How to Train Your Dragon (2025)
2025 оны 6-р сарын 13-нд.
Hiccup болон Toothless нар эвлэрж, шинэ адал явдлуудтай тулгарсан сонирхолтой бүтээл гарна.
15. Smurfs (2025)
2025 оны 7-р сарын 18-нд.
Жижигхэн хөх найзуудын шинэ адал явдал эргэн ирж байна. Rihanna-ийн дуу, шинэ дүрүүд, хөгжилтэй түүхүүдийг багтаасан энэхүү кино нь гэр бүлээрээ үзэхэд нэн тохиромжтой.
16. Mission: Impossible – Dead Reckoning Part Two
Гарна: 2025 оны 5-р сарын 23-нд.
Ethan Hunt-ийн хамгийн аюултай даалгавар, дэлхийг аврах эцсийн боломж. Өмнөх ангийн үргэлжлэл болох энэхүү кино нь сэтгэл хөдөлгөм адал явдлуудыг үзүүлнэ.
17. Ballerina (John Wick спин-офф)
2025 оны 6-р сарын 6-нд.
Ana de Armas гол дүрд тоглож John Wick-ийн ертөнцөд шинэ алуурчны түүхээр эргэн ирнэ. Тэрээр гэр бүлийнхээ өшөөг авахаар тэмцэнэ.
18. Elio (Pixar)
2025 оны 6-р сарын 13-нд.
Нэгэн хүү сансарт андуурагдан очиж, дэлхийг төлөөлөх үүрэг хүлээнэ. Pixar-ийн энэхүү бүтээл нь инээд, адал явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн.
19. M3GAN 2.0
2025 оны 7-р сарын 18-нд.
Аймшгийн робот дахин амилж илүү ухаалаг, илүү аюултай болсноор адал явдал үргэлжилнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!