Герман улсын магистр, докторын KAS тэтгэлэг зарлагдлаа

Германы Конрад Аденауэрийн Сан (Konrad-Adenauer-Stiftung буюу KAS) нь олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөөрөө алдартай байгууллага юм. Энэхүү тэтгэлэг нь Германд магистр эсвэл докторын зэрэг хамгаалахыг хүсэж буй, нийгмийн идэвхтэй, сайн сурлагатай залууст зориулагдсан.
Тэтгэлгийн давуу талууд:
- Сургалтын төлбөрийг бүрэн даан
- Сар бүр тэтгэлэг: Магистрын оюутанд 850 евро, докторын оюутанд 1,200 евр
- Эрүүл мэндийн даатгал, онгоцны тийз багтсан
- Хувь хүний хөгжлийн семинар, арга хэмжээнүүдэд оролцох боломж
- KAS-ийн олон улсын төгсөгчидтэй танилцах, network хийх боломж
Тавигдах шаардлага:
- Бакалаврын зэрэгтэй (магистрт өргөдөл гаргах бол), эсвэл магистрын зэрэгтэй (докторт өргөдөл гаргах бол)
- Сурлагын дүн дунджаас дээш байх
- Герман хэлний B2 түвшний мэдлэгтэй байх
- Нийгмийн идэвхтэй, сайн дурын ажилд оролцдог байх
- 30-аас доош насных байх
- Германд дор хаяж 4 семестр суралцах төлөвлөгөөтэй байх
- Ардчилал, хүний эрхийг дэмждэг байх
Өргөдөл гаргах хугацаа:
2025 оны 7-р сарын 15
Өргөдөлд шаардлагатай материалууд:
- Өргөдлийн маягт
- Хувийн мэдээлэл бүхий CV
- Гэрчилгээ, дүнгийн хуулбар (герман эсвэл англи хэл дээр орчуулсан)
- Герман хэлний сертификат (B2 түвшин
- Хоёр тодорхойлох захиа (нэг нь академик, нөгөө нь хувь хүний шинж чанарыг тодорхойлсон)
- Нийгмийн идэвх, оролцоог батлах баримт
- Motivational letter
Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу:
https://www.kas.de/de/web/begabtenfoerderung-und-kultur/auslaenderfoerderung