HYBE Хятадад албан ёсны салбараа нээлээ


Т.Онон | YOLO.MN
2025-05-30

Өчигдөр HYBE Labels корпораци Хятадад албан ёсны салбараа нээсэн тухайгаа баталлаа.

2016 оноос хойш хэрэгжиж байсан БНСУ-ын контентыг Хятадад хориглосон бодлого зөөлөрч, цуцлагдах төлөвтэй байгаатай холбогдуулан HYBE Labels тус улсад уран бүтээлчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хятадад албан ёсоор бүртгэлтэй салбараа байгуулсан байна.

HYBE China нь HYBE корпорацын гадаад дахь дөрөв дэх салбар болж байна. Өмнө нь HYBE Япон, HYBE Америк, HYBE Латин Америк салбаруудаа нээсэн билээ. Харин 2018 онд HYBE Labels-т нэгтгэгдэхээс өмнө Pledis Entertainment-ын байгуулсан Pledis China нь одоо ч Seventeen хамтлагийн Хятадад хийх үйл ажиллагааг удирдаж, хариуцсаар байх болно.

HYBE-гийн хамтрагчид болох K-pop-ийн "Big 4" агентлагууд — SM Entertainment, YG Entertainment, JYP Entertainment бүгд Хятадад өөрсдийн салбаруудтай бөгөөд уран бүтээлчдийнхээ Хятадын зах зээлд хийх үйл ажиллагааг дэмжихээр ажиллаж байна.

#HYBE