Алдарт “Битлз” хамтлаг тарснаас хойш 50 гаруй жилийн дараа сүүлчийн уран бүтээлээ олон нийтэд хүргэх гэж байна. Уг дуунд хамтлагийн гишүүн Жон Ленноны хоолойг хиймэл оюун ухаанаар хийснээрээ онцлог юм.
Тодруулбал Ленноны 1970-аад онд зохиосон “Now And Then” хэмээх бүтээлийг Пол Маккартни, Ринго Старр нар өнгөрсөн онд дуусгасан. Маккартни энэ оны зун ВВС-д өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухааныг ашиглан, хуучны уран бүтээлүүдээс Жон Ленноны дуу хоолойг салгаж авах замаар бүтээснээ дурдаж байв.
Жон Леннон “Битлз” хамтлаг тарсны дараа буюу 1970-аад “Now And Then” дууг зохиосон. 1980 оны арван хоёрдугаар сард Леннон бусдын гарт харамсалтайгаар амиа алдсаны дараа түүний эхнэр Йоко Оно тус дууг нь Маккартнид өгсөн юм.
“Полд зориулав” гэсэн бичигтэй тус кассетанд "Free As A Bird", "Real Love" хэмээх дуунуудын анхны хувилбарууд мөн багтсан байжээ.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх