Хейли Бибер "Rhode" брэндээ гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Elf Beauty" компанид нэг тэрбум ам.доллароор зарахаар болжээ.
Бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт шууд хүргэдэг гоо сайхны тус брэндийг Хейли Бибер анх 2022 онд бизнесийн түншүүд болох Лорен Ратнер, Майкл Ратнер нартай хамтран үүсгэн байгуулж байв. 2024 онд 212 сая ам.долларын орлоготой ажилласан "Rhode" энэ оноос эхлэн "Sephora"-ийн дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх аж.
Харин орлогоо тогтмол хоёр оронтой хувиар өсгөж байсан "Elf Beauty" сүүлийн улиралд энэхүү өсөлтийн эрчээ алдаад буй. Тус компанийн удирдлагууд олон улсад тэлэхэд төвлөрөн ажиллаж, сүүлд Герман, Мексик, Австрали зэрэг улсын зах зээлд нэвтрээд байгаа юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!