Өндөр бүтээмжтэй хүмүүсийн цаг төлөвлөлтийн 10 алтан дүрэм


Т.Хулан | YOLO.MN
2025-04-11

Ажил, амьдралын хурдац өдрөөс өдөрт нэмэгдэж, цаг хугацааны үнэ цэнэ нэмэгдсээр байна. Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF)-ын судалгаагаар, өндөр бүтээмжтэй мэргэжилтнүүд цагаа ухаалаг удирдаж, амьдралынхаа тэнцвэрийг хадгалдаг нь тогтоогдсон. Тэдний өдөр тутмын дадлыг судалснаар бид ч гэсэн бүтээмжээ 2 дахин нэмэгдүүлэх боломжтой.

1.Бүтээлч мэдрэмжийг тэтгэх – Сэтгэлзүйн тэнцвэр

Урлаг, спорт, уншлага нь сэтгэлзүйн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Гетегийн "Өдөр бүр ухаантай ном унш" гэх зарчим нь оюун ухааныг шинэ санааны эх үүсвэр болгодог.

2.Нэг ажлыг хоёр удаа хийхгүй – Цагын хэмнэлт

Ижил алдааг давтах, мэйлээ байнга шалгах нь бүтээмжийг бууруулдаг. Үр дүнтэй хүмүүс нэг л удаа шийдэж, цаашдын төлөвлөгөөгөө тодорхой болгохыг илүүд үздэг.

3."Мэлхий" идэх зарчим – Хамгийн хүнд ажлаа эхлэх

Марк Твен "Эхлээд том мэлхийг залгилахад жижиг нь амархан" гэдэг. Өдрийн хамгийн хэцүү ажлаа өглөө хийснээр үлдсэн цаг чөлөөтэй болно.

4. Технологийг ухаалгаар ашиглах

Цаг хэмнэх апп, календар, AI хэрэгслүүдийг ашиглах нь давтагдах ажлыг багасгадаг. Жишээ нь, Элон Маск ажлын цагаа 5 минутын блокоор хуваан зохицуулдаг.

5. Эмх цэгцтэй ажлын орчин – Сэтгэхүйн эхлэл

Өндөр бүтээмжтэй хүмүүс эмх замбараагүй ширээ, эвдрэлд дургүй. Цэвэрхэн, системтэй орчин нь төвлөрөл, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. "Хариуцлагагүй хандсан цаг хугацаа чинь хариуцлагагүй амьдрал болон эргэн ирнэ" (Жим Рон) гэдгийг санаарай.

6. Оройн үр бүтээлтэй амралт – Маргаашийн бэлтгэл

Ажил дууссаны дараа утсаа оролдохоос илүү, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх, ном унших нь тархийг амрааж, маргаашын төлөвлөгөөг бэлтгэхэд тусалдаг.

7. Өөрөө хоол хийх – Эрүүл мэнд, санхүүгийн ухаан

30 минутын хоол хийх үйл ажиллагаа нь эрүүл хооллолт, мөнгөний хэмнэлт, стрессийг бууруулах гурван давуу талыг авчирдаг.

8. Энгийн, давтагдах хуваарь – Хүч чадлын түлхүүр

Олон зүйлийг нэг дор хийхийг оролдохоос илүү, тогтмол цагаар хийдэг байх нь чухал. Жишээ нь, Apple-ийн CEO Тим Кук өглөөний 4:30 цагт босч, ижил үйлдлүүдийг давтаж, тархиа стрессээс ангид байлгадаг.

9. Оройн төлөвлөгөө – Өглөөний ялалт

Билл Гейтс, Опра Уинфри зэрэг амжилттай хүмүүс орой бүр маргаашийнхаа төлөвлөгөөг жагсааж, хувцасаа бэлддэг. Энэ нь сонголт хийхэд зарцуулах цагийг хэмнэдэг.

10. Өдөр тутмын тууштай байдал – Ур чадварын нийлбэр

Ямар ч амжилт нэг өдрийн хүчин чармайлт биш. "Бүтээмж гэдэг нь жижиг дадлуудын нийлбэрээс тогтдог" (Стивен Кови) гэдгийг санаж, өдөр бүр жижиг алхмуудаар тогтвортой ажиллаарай.

#бүтээмж #зөвлөгөө