Зургаадугаар сарын 1-нд төв талбайд "Монгол хүүхдүүд 2025" баярын арга хэмжээ болно


Т.Онон | YOLO.MN
2025-05-29

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяраар энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан зохион байгуулна.

Талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ.

Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулна.

Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн-Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар- МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр- төв талбай гэсэн маршрутаар алхана.

Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ. 

#хүүхдийн баяр