Наадмын нээлтийн тоглолтыг 11-ний орой дахин толилуулахаар болжээ


YOLO.mn | YOLO.MN
2024-07-10

Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгох болжээ. Тодруулбал наадмын нээлтийн хөтөлбөрийг маргааш орой 22.00 цагт дахин тоглоно.  

Тасалбарыг өнөөдөр 16:00 цагаас эхлэн ticket.mn-ээр худалдаж эхэлнэ. Нийт арван мянган ширхэг тасалбарыг 70, 100, 120 мянган төгрөгөөр тус тус худалдах юм байна. Энэ жилийн наадмын нээлтийн  

Ерөнхий продюсер: Г.Маргад-Эрдэнэ
Ерөнхий найруулагч: Ц.Батнайрамдал
Ерөнхий зураач: Л.Батбилэг
Гүйцэтгэх продюсер: Н.Эрдэнэ нар тус тус ажиллаж байна.

#наадам #наадмын нээлт