“American Music Awards 2025”-ын ЯЛАГЧИДТАЙ танилцъя


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-28

“American Music Awards 2025” тавдугаар сарын 26-нд болж өндөрлөжээ. Энэ удаагийн ёслолын ажиллагааны онцлох үйл явдал нь дуучин Billie Eillsh долоон шагнал хүртэн олны анхаарлыг татав.

Онцлох шагнал болон үйл явдлууд

Jennifer Lopez 10 жилийн дараа хөтлөгчөөр оролцсон энэхүү ёслолын ажиллагаа Las Vegas дахь Fontainebleau зочид буудалд зохиогдож, жилийн хамгийн шилдэг 23 дууг нэгтгэсэн онцлох бичлэгээр эхэлсэн юм.

Мөн хаалтын үйл ажиллагааг дуучин  Rod Stewart тайзнаа гарч “Forever Young” дуугаа дуулан ёслолыг хаалаа.

Наадамд хамгийн олон шагнал хүртсэн дуучин бол байв Billie Eilsih байлаа. Тэрээр нийт долоон шагнал хүртсэн ба эдгээр шагнал нь бүгд хүмүүсийн санал асуулгаар тодорсон байна.

Харамсалтай нь Billie Eilish ёслолд биечлэн оролцож чадсангүй. Тэрээр талархлын үгсээ видеогоор дамжуулан хүргэлээ.

Энэ удаагийн ёслолын бас нэг харамсалтай зүйл нь Taylor Swift мөн оролцсонгүй. Үүний улмаас шүтэн бишрэгчдийн дунд түгээд байсан түүний “Reputation (Taylor’s Version)” цомгийнхоо талаар зарлах болов уу гэсэн хүлээлт талаар болжээ. Тус ёслолд дуучин Taylor Swift нийт 6 төрөлд буюу хамгийн олон төрөлд нэр дэвшсэн дуучдын нэг байв.

Хэдийгээр Taylor Swift нийт 40 ялалтаар AMAs-ийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг ч энэ жилийн арга хэмжээнээс нэг ч шагнал хүртсэнгүй.

Хоёр шагнал хүртсэн дараагийн од бол Beyonce байв. Тэрээр Cowboy Carter цомгоороо анх удаа кантри хөгжмийн төрөлд ялалт байгуулснаа онцлон дурдсан юм.

Харин Janet Jackson “ICON” шагналын эзэн болж түүний шагналыг Jennifer Lopez гардууллаа. Энэ нь сэтгэл хөдөлгөм мөч байв. Учир нь Jeniffer Lopez өөрийн карьер, уран бүтээлийн эх Jackson-гийн “That’s the Way Love Goes” дууны клипэнд бүжигчин хийж эхэлж байсантай холбоотой байлаа.

Харин доорх жагсаалтад American Music Awards 2025”-ын нийт шагналын эздийг харууллаа. 

  • Онцлох ICON шагнал: Janet Jackson
  • Насан туршийн шагнал: Rod Stewart
  • Оны шилдэг уран бүтээлч: Billie Eilish
  • Оны шилдэг шинэ уран бүтээлч: Gracie Abrams
  • Оны шилдэг цомог: Billie Eilish – HIT ME HARD AND SOFT
  • Оны шилдэг дуу: Billie Eilish – Birds of a Feather
  • Алдартай аялан тоглолт хийсэн уран бүтээлч: Billie Eilish
  • Шилдэг хөгжмийн видео: Lady Gaga & Bruno Mars – Die with a Smile
  • Шилдэг поп эрэгтэй уран бүтээлч: Bruno Mars
  • Шилдэг поп эмэгтэй уран бүтээлч: Billie Eilish
  • поп цомог: Billie Eilish – HIT ME HARD AND SOFT
  • Шилдэг поп дуу: Billie Eilish – Birds of a Feather
  • АНУ-ын шилдэг эрэгтэй уран бүтээлч: Post Malone
  • АНУ-ын шилдэг эмэгтэй уран бүтээлч: Beyoncé
  • АНУ-ын шилдэг хамтлаг/хослол: Dan + Shay
  • АНУ-ын шилдэг цомог: Beyoncé – COWBOY CARTER
  • АНУ-ын шилдэг дуу: Post Malone feat. Morgan Wallen – I Had Some Help
  • Шилдэг хип-хоп эрэгтэй уран бүтээлч: Eminem
  • Шилдэг эмэгтэй уран бүтээлч: Megan Thee Stallion
  • Шилдэг хип-хоп цомог: Eminem – The Death of Slim Shady (Coup De Grâce)
  • Шилдэг хип-хоп дуу: Kendrick Lamar – Not Like Us
  • Шилдэг R&B эрэгтэй уран бүтээлч: The Weeknd
  • Шилдэг R&B эмэгтэй уран бүтээлч: SZA
  • Шилдэг R&B цомог: The Weeknd – Hurry Up Tomorrow
  • Шилдэг R&B дуу: SZA – Saturn
  • Шилдэг латин эрэгтэй уран бүтээлч: Bad Bunny
  • Шилдэг латин эмэгтэй уран бүтээлч: Becky G
  • Шилдэг латин хамтлаг/бүрэлдэхүүн: Julión Álvarez y su Norteño Banda
  • Шилдэг латин цомог: Bad Bunny – DeBÍ TiRAR MáS FOToS
  • Хамгийн дуртай латин дуу: Shakira – Soltera
  • Хамгийн дуртай рок уран бүтээлч: Twenty One Pilots
  • Хамгийн дуртай рок цомог: Twenty One Pilots – Clancy
  • Хамгийн дуртай рок дуу: Linkin Park – The Emptiness Machine
  • Хамгийн дуртай электроник уран бүтээлч: Lady Gaga
  • Хамгийн дуртай кино/цувралын дууны цомог: Arcane League of Legends: Season 2
  • Хамгийн дуртай Afrobeats уран бүтээлч: Tyla
  • Хамгийн дуртай K-pop уран бүтээлч: RM
  • Оны шилдэг хамтын уран бүтээл: Lady Gaga & Bruno Mars – Die with a Smile
  • Нийгмийн сүлжээнд хамгийн их анхаарал татсан дуу: Doechii – Anxiety

Эх сурвалж: Variety

#American Music Awards 2025