Сүүлийн үеийн гутлын трендүүдийг харвал, таны шүүгээнд тоосонд дарагдсан хуучны гутал гэнэт л загварлаг болсон байх магадлалтай. Загвар байнга хувьсаж, хуучны трендүүд шинэ хувилбараар эргэн ирдэг. Шүүгээнд байгаа хуучин гутлуудаа шалгаад үзвэл өмсөхөд боломжтой болсон ч байж мэднэ.
1. Peep Toe гутал
1940–1950-аад онд алдартай байсан энэхүү гутал Мэрилин Монро, Одри Хепберн нарын стильд чухал байр суурь эзэлдэг байв. Харин одоо эдгээр зуны онгорхой гутал дахин моодонд орж байна. Виктория Бекхэм хүртэл өдөр тутмын стильдээ пийп-то гутал өмсөж байгаа нь эргэн ирэлтийн нотолгоо юм.
2. Платформон ултай гутал
Энэ тренд нь Spice Girls-ийн фэнүүдийг баярлуулж мэднэ. Яагаад гэвэл тэд үргэлж өндөр платформ ултай гутлаар тайзан дээр гардаг байсан. Энэ зун бүх төрлийн платформ ултай гутал тренд болоод байгаа тул тухтай, хэт өндөр биш ултай гутал сонгохыг зөвлөж байна.
3. Тэгш ултай шаахай (Wedges)
2000-аад оны эхээр моодонд орж байсан эдгээр сандаль, гуталнууд эргэн ирлээ. Ялангуяа үйсэн ултай загварууд илүү тухтай. Өмнө нь капри өмдтэй хослуулдаг байсан бол одоо сул жийнс эсвэл өргөн өмдтэй илүү зохицно.
4. Клог (Clogs)
850 жилийн түүхтэй эдгээр модон ултай гутал нь 1970-аад онд загварын оргилд хүрч байсан. Харин одоо Miu Miu, Hermes зэрэг алдартай дизайнеруудын тайзан дээр дахин харагдаж байна.
5. Мюль гутал (Mules)
30 жилийн өмнө бараг л бүх эмэгтэйчүүдийн шүүгээнд байсан мюль гутал — одоо хурц улаан эсвэл намхан ултай шинэ загваруудаар дахин эргэж иржээ.
6. Балерина (Ballet Flats)
2000-аад оны үеийн тренд эргэн ирлээ. Орчин үед балет ба кетийг хослуулсан “балет кет” загварууд олноор гарч байгаа нь тухтай, загварлаг сонголт болж байна.
7. Фишермэн сандал (Fisherman Sandals)
Ромын үеэс гаралтай энэхүү сандаль нь тухтай, олон төрлийн хувцастай зохицох загвар юм. Гэхдээ арьсан материалтайг сонговол илүү тохиромжтой. Харин өмнө нь трэнд байсан gladiator сандаль одоо хоцрогдож эхэлжээ.
8. Boat Shoes
Анх далайчид, усан онгоцны ахмадууд өмсдөг байсан энэ гутал нь 2025 оны зуны хамгийн онцлох чиг хандлагын нэг болоод байна.
9. Хөнгөн кет (Lightweight Sneakers)
2025 оны зун бол 1970–80-аад оны теннисний кет-ийн дахин сэргэлтийн үе юм. Спортлог, том ултай гутлууд бага багаар моодноос гарч байгаа бол энгийн, тансаг кет-үүд эргэн ирж байна. Wedge sneaker буюу өндөр ултай кет энэ улиралд хоцрогдсон.
10. Шар кет
Kill Bill киноны дараа Ума Турман-ы өмссөн шар кет загвар дэлхий даяар алдаршсан. Энэ зун тэд дахин эргэн ирж, олон брэндүүд шинэчлэгдсэн хувилбарыг гаргаж байна.
+1. Шовх хоншоортой туфль (Pointed Toe Pumps)
Олон хүн энэ загварыг хоцрогдсон гэж боддог ч 2025 онд онцгой эрэлттэй загвар болон эргэн иржээ. Жийнс, даашинз аль алинд тохирдог бөгөөд дугуй хоншоортой туфль харин хуучирч байна.
+2. Converse кет
Converse бол анх 2000-аад оны эхэнд оргилд байсан кет бөгөөд одоо дахин “хайнга, байгалиараа стильтэй” төрхийг бий болгох шилдэг сонголт болоод байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!