ФОТО: Леди Гага VMA наадмаар таван шагнал хүртэж, есөн удаа хувцсаа сольжээ


А. Мишээл | YOLO.MN
2020-09-02

"Оскар"-ын шагналт дуучин Леди Гага ням гарагт болсон MTV телевизийн хөгжмийн шагнал гардуулах VMA ёслолоос таван шагнал хүртэж, есөн янзын хувцас сольж өмсөн, төдий тооны амны хаалт зүүсэн байна. 

Цар тахлын нөхцөл байдалд зохион байгуулснаараа онцлог болсон уг наадмын улаан хивсний ёслолд Леди Гага  хар даашинз, гадуураа мөнгөлөг өнгөтэй сансрын нисгэгчийн хувцас, зузаан ултай гуталтай ирсэн байна. 

Тэрбээр дуучин Ариана Грандетэй хамтран дуулсан "Rain on Me" дуугаараа оны шилдэг дуу шагналыг хүртэхдээ Iris Van Herpen-ий солонгорсон өнгөтэй, өвөрмөц хийцтэй даашинзтай гарч иржээ. Дээр нь тод ягаан өнгийн Сесилио Кастрилло-гийн амны хаалт зүүсэн байв.

Харин шилдэг хамтарсан (Ариана Грандетэй) уран бүтээлийн шагналыг гардан авахдаа Кристофер Жон Рожерсийн ногоон өнгийн үдшийн гоёлын даашинзтай шагналаа гардан авчээ. 

"Оны шилдэг уран бүтээлч" шагналыг гардан авахдаа Валентиногийн өдтэй урт цагаан даашинзтай гарч ирсэн бол өөр нэгэн шагнал гардахдаа дизайнер Кэндис Куокогийн мөнгөлөг өнгийн хувцастай гарч иржээ.

Харин Ариана Грандетэй тайзнаа хамтран дуулахдаа түүний хувцас хэд хэд солигдов. 

ЛЕДИ ГАГА, АРИАНА ГРАНДЕ НАРЫН ҮЗҮҮЛБЭР

УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШАГНАЛАА ГАРДАН АВЧ БУЙ МӨЧҮҮДЭЭС

#VMA #Lady Gaga