ЛИСА “The White Lotus” цувралын “Mook” дүрээр Эмми шагналд нэр дэвших үү


Т.Онон | YOLO.MN
2025-05-27

BLACKPINK хамтлагийн ЛИСА-гийн “The White Lotus” цувралын 3-р улиралд “Mook” дүрийг Эмми шагналд нэр дэвшүүлэхээр албан ёсоор бүртгүүлжээ.

Gold Derby сайтын мэдээлснээр, HBO энэ жил “The White Lotus” цувралыг нийт 39 төрөлд Эммид нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн нь тус цуврал болон жүжигчдийн багт хэр итгэлтэй байгааг харуулж байна. Лиса-г "Драмын цувралын туслах эмэгтэй дүр" номинацид “Мүүк” дүрээр нь нэр дэвшүүлэхээр бүртгүүлжээ.

Хэрэв тэрээр албан ёсоор нэр дэвших юм бол энэ нь зөвхөн Лисад төдийгүй К-поп одууд дэлхийн телевизийн салбарт хөл тавих томоохон алхам болох юм. Хэдийгээр тэр нэр дэвших эсэх нь тодорхойгүй ч, Америкийн телевизийн шоу нэвтрүүлэгт жүжигчний хувиар анх удаа оролцож, эерэг үнэлгээ авч байгаа нь өөрөө аль хэдийн амжилт юм.

#BLACKPINK #ЛИСА