Бодибилдингийн тамирчин Ma Seon Ho өөрийн сошиал хуудаснаа "Tae Hyung Min Jae хоёр цэргийн амралтаараа ч хичээллэж байгаа бахархалтай залуус" гэж зургийг нь хуваалцжээ.
Зураг дээр жүжигчин Kim Min Jae, BTS-ийн V нар Ma Seon Ho-той хамт биеийн тамирын толины өмнө зогсож байгаа нь харагдаж байна.
Kim Min Jae, V хоёрын томорсон булчингууд нь олны анхаарлыг татав.
Ma Seon Ho нэмж хэлэхдээ, "Би тэр залуучуудад атаархаж байна... мөн царайд нь... Та хоёрын дараагийн завсарлагаанаар уулзаж, гэжанг ууцгаая."
V өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэрэгт татагдсан. Өдгөө Чүнчон дахь 2-р корпусын командлалын Цэргийн цагдаагийн тусгай ангид алба хааж байгаа тэрээр борлосон арьс, булчинлаг бие галбираараа шуугиан тарьсаар байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!