Эд Шийран саяхан Vanity Fair-ын “Lie Detector Test” цувралд оролцох үеэр Селена Гомес ба Бенни Бланко нарын удахгүй болох хуримын зочдын жагсаалтад багтсан гэдгээ илчиллээ.
Түүнээс урилга авсан эсэхийг асуухад Шийран бага зэрэг ичингүйрэн "Мм-хм" гэж хариулсан бөгөөд Бланко 2018 онд түүний хуримд оролцсон тухай ч баталсан юм.
Дөрөвдүгээр сарын 30-нд болсон "Table Manners with Jessie and Lennie Ware" подкастад Бенни Бланко сүйт бүсгүйн хамтаар оролцох үеэрээ тэрээр “Бид одоогоор хуримынхаа талаар юу ч тодорхойлоогүй байна, харин хуримын нэг чухал зүйл -хоолны хувьд хала (еврей талх) заавал байх ёстой гэж дурдаад:
Хала талхыг Жэйк хийж өгнө” гэжээ. Жэйк нь Бланкогийн найз, тогооч, хоолны номын зохиолч бөгөөд “миний амсаж байсан хамгийн сайхан халаг хийдэг хүн” хэмээн Бланко хэлжээ.
Мөн хосууд хуримын уламжлалт анхны бүжгээс татгалзахаар шийдсэн тухайгаа ярьжээ. Харин Селена ээжийнхээ хуриманд оролцож чадаагүй өвөөдөө зориулан тусгай бүжиг хийхээр төлөвлөж байгаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!