“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна. Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлжээ.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй хүн бүртгүүлсэн нь энэ төрөлд гүйх хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Бүтэн марафон болох 42 км-ийн зайд 322 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2727 хүн бүртгүүлсэн.
Өнгөрсөн жил гэр бүлийн гүйлтэд нийт 1400 гаруй хүн бүртгүүлж байсан бол энэ жил 3500 гаруй хүн бүртгүүлсэн нь мөн л өмнөх оныхоос энэ төрөлд гүйгчдийн тоо хоёр дахин өссөн тоо юм. Тусгай олимпын төрөл 500 метр, 800 метрийн зайд 130 хүн бүртгүүлжээ.
“Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
Энгэрийн дугаар олгох цэгүүдийн цагийн хуваарь:
“Улаанбаатар Марафон 2025” өдөрлөг энэ сарын 24-ний Бямба гарагт болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!