Монгол Улсын Засгийн газраас 2026 онд зохион байгуулах гэж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд, 2025 оны Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас “Youth4Land” идеатон уралдааныг зохион байгуулах гэж байна.
Youth4Land IDEATHON нь залуу малчид, орон нутгийн иргэд, оюутан, судлаач, нийгмийн манлайлагч залуусыг нэгтгэн, уламжлалт мэдлэг, арга ухааныг шинэ технологи, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, инновацтай хослуулан цөлжилт, бэлчээрийн доройтолд шийдэл санал болгох боломжийг бүрдүүлнэ.
Youth4Land IDEATHON нь доорх үе шатын дагуу зохион байгуулагдана:
1-р үе шат (2025.05.16 - 06.01):
Баг бүр өөрсдийн бүс нутагт тулгарч буй цөлжилт, бэлчээрийн доройтлын асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга зам бүхий 1-2 нүүр санал хүргүүлэх;
Тухайн санал нь асуудлын тодорхойлолт, нөхцөл байдал, шийдлийн уялдаа, хүрэх үр дүнг багтаасан загварын дагуу байна. Хүргүүлсэн төслийн санаа өгөгдсөн сэдэвтэй нийцсэн байдал, тулгамдсан асуудлыг шийдэх шинэлэг арга зам эрэлхийлсэн байдал дээр үндэслэн шилдэг багуудыг шалгаруулна.
Шалгарсан багийн гишүүдэд 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр холбогдон, мэдэгдэх ба 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагчдын зүгээс цахим чиглүүлэг өгнө.
2-р үе шат (2025.06.09):
1-р шатнаас шалгарсан багууд төслийн саналаа сайжруулан, НҮБ-ын байранд ирж, биечлэн танилцуулна.
Жич: Багийн зарим гишүүд цахимаар оролцох боломжтой.
Шагналын сан:
Эхний 3 байр эзэлсэн багийн гишүүд мөнгөн шагнал болон форумд оролцох эрхийн эзэд болно. Үүнд:
2025 оны 6 дугаар сарын 16-17 -ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдах "Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо" форумд оролцох;
2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцох эрхийн эзэд болно.
Тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/share/1ANh1zVSoU/
Эх сурвалж: Нэгдсэн Үндэстний Байгууллага
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!