Kwon Yul гэрлэх гэж буйгаа зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-05-19

Жүжигчин Квон Юль олны танил бус найз бүсгүйтэйгээ энэ сард гэрлэнэ. Энэхүү хурим нь зөвхөн гэр бүлийнхэн болон ойр дотнын найз нөхдийн хүрээнд зохион байгуулагдах даруухан ёслол байх ажээ.

Өнөөдөр буюу 5-р сарын 19-нд Квон Юлийн харьяалагддаг J,WIDE-COMPANY агентлаг албан ёсны мэдэгдэл гаргалаа:

"Сайн байцгаана уу. J,WIDE-COMPANY байна.

Бид жүжигчин Квон Юльтай холбоотой сайхан мэдээг хүргэж байна.

Квон Юль амьдралаа хамтдаа өнгөрөөхийг хүссэн хайрттайгаа учирсан бөгөөд тэд 5-р сарын 24-нд хуримаа хийхээр төлөвлөж байна.

Амьдралынхаа шинэ хуудсыг нээх гэж буй жүжигчин Квон Юльд халуун баяр хүргэе. Тэрбээр цаашид уран бүтээлээр дамжуулан үзэгчидтэйгээ уулзсаар байх болно.

Баярлалаа." гэжээ.

Жүжигчин Квон Юль "Voice," "Dali and Cocky Prince," мөн хамгийн сүүлд "My Sweet Mobster" зэрэг солонгос цувралуудад бүтээсэн дүрүүдээрээ олонд танигдсан билээ. 

#Kwon Yul #Квон Юль