Урлаж бүтээх сонирхолтой хүүхдүүддээ Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын яам (БСШУСЯ), Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ), Нийслэлийн боловсролын газар, Урлан бүтээх төвөөс зарлаж буй “ЦАРЦАА НАМЖИЛ” шилдэг бүтээл бүтээх уралдааны удирдамжийг та бүхэнд хүргэж байна.
Зорилго: Драмын урлагаар дамжуулан ЕБС-ийн суралцагчийн авьяасыг нээж гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, монгол ёс заншлаа дээдэлсэн, сэтгэн бодох чадварыг тэлсэн, оюунлаг иргэн болгон хөгжүүлэхэд оршино.
Энэхүү уралдаанд нийслэлийн ЕБС-ийн дунд ангийн сурагчид “Царцаа намжил” Монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтээл туурвиж шилдэг “Уран сурагч”-ийн төлөө өрсөлдөнө.
Хамрах хүрээ: Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчид хамрагдана.
Үе шат, хугацаа: Энэхүү уралдаан нь 2017 оны 04-р сарын 10-наас 05-р сарын 10-нийг дуустал гурван үе шаттайгаар явагдана.
Зохион байгуулалт:
· Уралдаанд оролцох сурагч мэдүүлэг өгнө.
· Мэдүүлэг өгсний дагуу сурагчид хөнгөлөлттэй үнээр театрын шинэ уран бүтээл “Царцаа намжил” хүүхдийн жүжгийг үзнэ.
· Бүтээл нь мод, төмөр, цаас гэх мэт бүхий л төрлийн материалыг ашиглан урлана.
· Сургууль дээрх уралдааныг тухайн сургуулийн захиргаа шүүж шалгаруулна.
· Дүүргийн түвшний уралдааныг дүүргээс зохион байгуулсан комисс шүүж 3 бүтээл шалгаруулна.
· Нийслэлийн түвшний уралдааныг шүүгчийн комисс шүүж шилдэг 27 бүтээлээс эхний 4 байрыг шалгаруулна.
· Нийслэлд шалгарч, уралдаанд шалгарсан 27 сурагчид 1 удаа Урлан бүтээх төвийн 1 удаагийн сургалтад үнэ төлбөргүй хамруулна.
Шалгаруулалт:
1. Бүтээлч сэтгэлгээ
2. Уран сэтгэмж
3. Урлах чадвар, ур дүй гэсэн шалгууруудаар зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл шүүнэ.
Шагнал урамшуулал:
1-4-р байруудыг шалгаруулж Өргөмжлөл, зохион байгуулагчдын гарын бэлгээр шагнана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг НБГ, УДЭТ-ийн 88119765, 89403070 утсаар лавлана уу?
Facebook: https://www.facebook.com/Theatreofdrama/?fref=ts
Цахим шуудан: info@drama.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх